Balmain хүүхдийн хувцасны загвар гаргана
Гэр бүлийн бүх гишүүдэд
Бид Balmain-ы цуглуулгыг сонирхож байхдаа 18-аас доош насны хэн нэгэн эдгээр хувцасыг өмсөнө гэж төсөөлдөг ч үгүй байсан билээ. Тэгвэл өөр хүн үүнийг аль хэдийнэ төсөөлөөд барахгүй бүр бэлдчихжээ. Оливье Рустены хэлж буйгаар бол зарим эцэг, эхчүүд түүнтэй холбогдон загваруудынхаа мини хувилбарыг хийж өгөхийг хүссэн гэнэ. Тэдний дунд Ким Кардашьян болон Канье Уэст нар байгаад гайхах хэрэггүй л болов уу. Ийнхүү хүүхдүүддээ Balmain-ы хувцас өмсүүлэх хүсэлтэй олон аав, ээжийн хүсэл биелж, ирэх зургаадугаар сард брэнд анхны хүүхдийн цуглуулгаа гаргахаар болжээ.
Одоогийн байдлаар хүүхдийн цуглуулгад цагаан болон япон маягийн жийнсэн хослол, тахь шиг эрээн өнгийн топ, загварын шоуны үеэр харагдсан гуталнуудын жижигрүүлсэн хувилбар багтах нь тодорхой болоод байна. Эдгээр загваруудын хамгийн хямд нь 190 еврогийн үнэтэй богино ханцуйтай цамц бол, хамгийн үнэтэй хувцас нь 5,500 еврогоор худалдаалагдах юм байна.