Хайх

Барак ба Мишель Обама нар Netflix компанитай хамтарна

Барак ба Мишель Обама нар Netflix компанитай хамтарна

2 жилийн хугацаанд хамтарч ажиллахаар болжээ

Text: Buro.Mongolia


АНУ-ийн 44 дэх удаагийн ерөнхийлөгч Барак Обама болон тэргүүн хатагтай Мишель Обама нар Netflix компанитай хоёр жилийн гэрээ байгууллаа.

Энэ тухай Netflix компани албан ёсны Twitter хуудаснаа "Ерөнхийлөгч Барак Обама болон Мишель Обама нар хоёр жилийн хугацаанд Netflix-ээр цацагдах бүрэн хэмжээний кино, баримтат кино, цуврал зэрэгт продюсероор ажиллах боллоо" хэмээн мэдэгдсэн юм.

Харин Барaк Обама энэ тухай "Мишель бид хоёр Netflix-тэй хамтран ажиллах болсондоо тун баяртай байна. Учир нь бид амьдралынхаа алхам тутамд маш олон гайхалтай хүмүүстэй уулзаж байлаа. Тэдний сэтгэл хөдөлгөм түүхүүдийг илүү олон хүмүүстэй хуваалцан, дуу хоолой нь болж урам зориг түгээхийг хүсч байна" хэмээжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх