Хайх

Burberry брэнд Бруклин Бекхэмийг хөлсөлсөнд мэргэжлийн гэрэл зурагчид дургүйцэж байна

Burberry брэнд Бруклин Бекхэмийг хөлсөлсөнд мэргэжлийн гэрэл зурагчид дургүйцэж байна

Үндэслэлтэй

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Томоохон брэнд сурталчилгааны ажилдаа мэргэжлийн гэрэл зурагчин биш, харин 16 настай туршлагагүй хүүг зөвхөн хэн нэгэн алдартны хүүхэд гэдгээр сонгосон нь мэдээж хэрэг олон нийтийн дургүйцлийг хүргэж таарна. Тиймээс Burberry брэндийн эсрэг үүссэн шуугианд гайхах зүйл алга

Алдартны хүүхдүүд брэндүүдийн сурталчилгаанд оролцоход хэн ч дургүйцдэггүй. Гэхдээ хэрвээ тэдгээр хүүхдүүд тэрхүү сурталчилгааг хариуцаж, зураг авалтыг нь авахаар болсон бол хэрэг өөр хандлагатай болж ирнэ шүү дээ. Түүгээр ч барахгүй ердөө 16 настай бөгөөд Instagram-ын зураг авахаас өөр туршлага хуримтлуулаагүй мэргэжлийн бус хүүхдэд том төсөл хариуцуулах нь зөв хэрэг гэж үү? Тиймээс Их Британийн загварын ордны шинэ Burberry Brit сүрчгийн сурталчилгааны зураг авалтыг Бруклин Бекхэм авах болсон мэдээ мэргэжлийн гэрэл зурагчдын дургүйцлийг хүргэсэнд гайхах зүйл байсангүй.
The Guardian сонины мэдээлж буйгаар гэрэл зурагчид брэндийг шударга бус шийдвэр гаргаж, мэргэжлийн уран бүтээлчдийг ба загварын зураг авалтын урлагийг хүндэлсэнгүй хэмээн буруутгажээ. Түүнчлэн тэд энэ шийдвэрийг ердөө л олон нийтийн сүлжээнд, олон like авах гэсэн оролдлого гэж тодотгожээ. Магадгүй тэдний зөв ч байж болох юм. Учир нь брэндийн өмнөх зул сарын сурталчилгаанд Бекхэмийн бага хүү Ромео оролцож, сурталчилгааг олон нийтэд цацагдсанаас хойш хоёр цагийн дотор 11 сая хүн үзсэн байсан. Харин #THISISBRIT хэштагтай шинэ сурталчилгаа хэр их амжилт олох бол?

Location change, shooting @maddiedemaine1 @BrooklynBeckham for #THISISBRIT

A photo posted by Burberry (@burberry) on

Загварын ордны бүтээлч захирал Кристофер Бэйли залуу зурагчныг хамгаалж олон нийтэд хандсан байна. "Бруклин сайхан зургууд авах өндөр мэдрэмжтэй. Instagram түүний хувьд өөрийн бүтээлүүдээ дэлгэх тавцан болж өгсөн. Бидний бодлоор түүний амьдралын хэв маяг ба үзэл бодол нь шинэ сурталчилгааны уур амьсгалтай төгс тохирч байсан тул бид энэ шийдвэрийг гаргасан" хэмээн Бейли хэлжээ.

Rooftop with @LivMasonPearson for @Burberry @BrooklynBeckham for #THISISBRIT

A photo posted by Burberry (@burberry) on

Shooting @Heliml96 for @Burberry Brit fragrances @BrooklynBeckham for #THISISBRIT

A photo posted by Burberry (@burberry) on

Live in London with @Carvell_Conduah @BrooklynBeckham for #THISISBRIT

A photo posted by Burberry (@burberry) on

 

First shot done @benmfrees @BrooklynBeckham for #THISISBRIT

A photo posted by Burberry (@burberry) on

цааш үзэх