Хайх

Burberry, H&M ба Stella McCartney брэндүүд хуванцрын эсрэг тэмцэнэ

Burberry, H&M ба Stella McCartney брэндүүд хуванцрын эсрэг тэмцэнэ

Судалгааны дагуу 2050 он гэхэд далайд загаснаас их хуванцар байх болно

Text: Buro.Mongolia


Зураг:

Burberry, H&M, Stella McCartney брэндүүд болон L'Oreal, Unilever, Inditex (Zara, Bershka, Massimo Dutti болон бусад хэд, хэдэн брэндийн эзэмшигч компани) зэрэг компаниуд, мөн Selfridges ба Target худалдааны төвүүд New Plastics Economy Global Commitment хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Уг хэлэлцээрийн үндсэн зорилго нь хуванцрын хаягдалтай тэмцэхэд оршиж байгаа юм. Хэлэлцээр нь Эллен Макартурын сан болон НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн нэгдлээр бий болжээ.

Хуванцрын хаягдалтай тэмцэхийн тулд уг хэлэлцээрийн дагуу хуванцар савлагаанаас татгалзаж, хуванцрыг нэг удаагийн хэрэглээнд нэвтрүүлэхгүй байж, хуванцрын дахин боловсруулалттай холбоотой шинэ санаа ба төслүүдийг дэмжиж, одоо байгаа хуванцраа аль болох удаан хугацаанд олон дахин ашиглах хэрэгтэй.

Уг санаачилгад нэгдсэн брэндүүд дэлхийн нийт хуванцрын 20%-ийг үйлдвэрлэдэг тул ийнхүү хэлэлцээрт гарын үсэг зурахаар болжээ. Компаниуд өөрсдийн гүйцэтгэлээ 18 сар тутам тайлагнах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх