Хайх

Buro 24/7 Australia сэтгүүлийн хоёр дахь дугаар гарлаа

Buro 24/7 Australia сэтгүүлийн хоёр дахь дугаар гарлаа

Сэтгүүлийн нүүрэнд модель Ханна Габи Одиль

Text: Buro.Mongolia


Зураг:

Buro 24/7 Australia хэвлэгдмэл сэтгүүлийн хоёр дах дугаар гарлаа. Сэтгүүлийн нүүрэнд алдарт загвар өмсөгч ба гермафродит буюу эр ба эм хүйсийн шинж тэмдгүүдийг нэгэн зэрэг өөртөө агуулдаг хүмүүсийн төлөө тэмцдэг Ханна Габи Одиль гарчээ. Түүний зургийг Жейсон Кибблер дарсан байна.

"2016 оныг тоймлоод үзэхэд поп соёл ба улс төр нь хоорондоо салшгүй холбоотой гэдэг нь илт харагдлаа. Тийм ч учраас би энэхүү дугаарт дэлхийд болж буй үйл явдлууд хэрхэн загвар ба урлагийн салбараар дамжин хүмүүст хүрч байгааг харуулахыг хүссэн юм. Бид өөрсдийн итгэл үнэмшлийн төлөө тэмцдэг, зоригтой хүмүүсийг уг дугаартаа онцолсон. Тухайлбал сэтгүүлийн нүүрэнд гарсан Ханна Габи Одиль бидэнд өөрийн гермафродит хүйсийн талаар ярьж өгсөн байгаа" хэмээн ерөнхий редактор Ребекка Карратти тайлбарлалаа.

Сануулж хэлэхэд олон улсын Бюро 24/7 онлайн сэтгүүлийн Австрали дахь салбарын хэвлэгдмэл хувилбар нэг жилийн өмнө анхны дугаараа танилцуулсан билээ.

цааш үзэх