Хайх

Chanel Cruise 2016 цуглуулгын бичлэг

Skittles чихэр

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Карл Лагерфельд Солонгост танилцуулсан Cruise 2016 цуглуулгаа олон нийтэд дахин нэг сануулахаар шийдэж, богино хэмжээний бичлэг гаргалаа

Сөүлд танилцуулсан цуглуулга дүрс, хэлбэрийн хувьд тийм ч шинэлэг болоогүй хэдий ч Солонгосын уламжлалт ханбук хувцасны элементүүд бүхий дизайн орсон нь олны сонирхлыг ихээр татсан билээ. Ерөнхийдөө цуглуулгын хамгийн гол онцлог нь түүний зугаатай, өнгөлөг ба тод байдалд нь оршиж байсан юм.

Шинэхэн танилцуулсан бичлэг дээр загвар өмсөгчдийн нүүр будалт хувцаснуудаасаа дутахааргүй өнгөлөг харагдлаа. Тод өнгийн уруулын будаг, хоёр зураасаар хүрээлсэн хөмсөг, хиймэл сормуус, олон өнгийн нүдний тень зэргээс бүрдсэн будалттай охид хүүхэлдэй шиг өхөөрдөм болсон байв.

цааш үзэх