Хайх

Chanel-ыг гүйцжээ: Louis Vuitton 2019 оны хамгийн үнэтэй брэндээр тодорлоо

Chanel-ыг гүйцжээ: Louis Vuitton 2019 оны хамгийн үнэтэй брэндээр тодорлоо

Text: Buro.Mongolia


Зураг:

BrandZ маркетингийн агентлаг тансаг зэрэглэлийн брэндүүдийн 2019 оны рейтингийг танилцууллаа. Жагсаалтын эхний байрыг 47,2 тэрбум ам.долларын үнэлгээтэй Louis Vuitton брэнд эзэлжээ. Харин хоёр ба гуравдугаар байранд 37 тэрбум ам.долларын үнэлгээтэй Chanel ба 31 тэрбум ам.долларын үнэлгээтэй Hermès брэндүүд бичигдсэн байна.

Хамгийн үнэтэй 10 брэндийн жагсаалтад мөн Gucci (25,3 тэрбум ам.доллар), Rolex (8,4 тэрбум ам.доллар), Cartier (6 тэрбум ам.доллар), Burberry (4,7 тэрбум ам.доллар), Dior (4,7 тэрбум ам.доллар), Saint Laurent (3,6 тэрбум ам.доллар) ба Prada (3,5 тэрбум ам.доллар) багтсан байна. BrandZ компанийн танилцуулсан тайлангийн дагуу энэ онд тансаг зэрэглэлийн загварын салбар нийтдээ 29% өсөлттэй байсан бөгөөд тэр дундаа Saint Laurent ордон бусад брэндүүдтэй харьцуулбал хамгийн өндөр өсөлттэй байжээ.

цааш үзэх