Хайх

Дахин ачааллах нь: Saint Laurent ордон шинэ бүтээлч захирал Энтони Ваккареллогийн нүдээр

Дахин ачааллах нь: Saint Laurent ордон шинэ бүтээлч захирал Энтони Ваккареллогийн нүдээр

#YSL01

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ жилийн дөрөвдүгээр сард Versus Versace-гаас Saint Laurent руу шилжсэн Энтони Ваккареллогийн гоо зүйн мэдрэмжийг сонирхоцгооё

Эди Слиман Saint Laurent-оос гарах болсон талаарх мэдээ загварын ертөнцөд томоохон шуугиан тарьсан. Харин түүний өв залгамжлагч буюу Энтони Ваккарелло брэндийн шинэ бүтээлч захирлаар томилогдсон тухай мэдээ олны сонирхлыг тийм ч их татаагүй гэхэд хилсдэхгүй. Хоёр дизайнерыг тойрсон шуугиан хоорондоо ийм ялгаатай байгаагийн гол шалтгаан нь Слиманы үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, зөрчилдөөнтэй санал бодол үүсгэх чадварт оршиж байгаа юм. Ваккареллогийн хувьд гэвэл тэрбээр илүү уламжлалт маягийн рок ба тачаангуй загварууд сонирхдог тул үзэгчид түүнээс ямар нэгэн этгээд зүйл олж харах нь ховор билээ.

Юутай ч саяхан албан тушаалаа хүлээж авсан Энтони Ваккарелло Saint Laurent ордныг ямар чиглэл рүү дагуулах бол гэх асуулт загварын салбарынхны дунд одооноос яригдаж эхэлж байна. Дизайнерын танилцуулсан шинэ бичлэгүүдээс үзэгчид ямар нэгэн урьдчилсан төсөөлөл олж харахыг хүссэн ч, харамсалтай нь бичлэгт дан жийнсэн өмд, кет, футболка болон бандана загварын цамц өмссөн минимал төрхтэй загвар өмсөгчид үзэгдэж, зураг авалт хар-цагаан өнгөөр хийгдсэн байсан тул Ваккареллогийн зорилго нууц хэвээр үлдлээ.

цааш үзэх