Хайх

Дэлхийн хамгийн нөлөө бүхий хувцасны брэндүүд

Дэлхийн хамгийн нөлөө бүхий хувцасны брэндүүд

Эхний гуравт Nike, H&M ба Zara

Text: Buro.Mongolia


Зураг:

Судалгаа ба зөвлөгөөний үйлчилгээ үзүүлдэг Brand Finance компани саяхан дэлхийн хамгийн нөлөө бүхий бэлэн хувцасны брэндүүдийн нэрсийг жагсаалаа. Компанийн мэргэжилтнүүд брэндүүдийн зах зээл дээрх худалдаа, маркетингийн зарцуулалт, олон нийтэд танигдсан байдал, бүтээгдэхүүнүүдийн чанар, ажилчдын сэтгэл ханамж болон байгууллагын нэр хүндийг судалсны эцэст энэхүү жагсаалтыг гаргажээ. Гуравдугаар сарын 10-нд нийтлэгдсэн уг жагсаалтанд 50 брэнд багтсан бөгөөд эхний гурван байрыг хүн бүрийн сайн мэдэх спорт хувцасны Nike болон масс зах зээлийн Zara, H&M брэндүүд эзэлжээ.

Жагсаалтыг тэргүүлсэн Nike компанийн 2016 оны жилийн орлого $32 тэрбум доллар байсан нь өмнөх жилийнхтэй харьцуулбал 13%-иар өссөн үзүүлэлт юм. Брэндийн энэхүү амжилтанд олон тооны томоохон сурталчилгаа болон plus size ба хижаб загварын спорт хувцас гаргах болсон шийдвэр нөлөөлжээ.

Хоёрдугаар байранд $19 тэрбум долларын ашгаар H&M компани бичигдэж, харин гуравт $14,4 тэрбум долларын орлоготой Zara оржээ. H&M ба Zara брэндүүд өнгөрсөн оны хугацаанд дэлхий даяар өндөр борлуулалт хийж, өөрсдийн амжилтаа улам бүр дээшлүүлсэн байгаа. Жагсаалтын дөрөвдүгээр байрыг $13 тэрбум долларын орлогоор гайхуулж чадах Louis Vuitton эзэлж, тансаг зэрэглэлийн зах зээлийн хамгийн нөлөө бүхий брэнд болохоо баталлаа.

Ингээд Brand Finance компанийн гаргасан жагсаалтаас эхний арван нөлөө бүхий брэндүүдийг танилцуулъя.

1. Nike, $32 тэрбум
2. H&M, $19 тэрбум
3. Zara, $14,4 тэрбум
4. Louis Vuitton, $13 тэрбум
5. adidas, $10 тэрбум
6. Uniqlo, $9,6 тэрбум
7. Hermès, $8,3 тэрбум
8. Rolex, $7 тэрбум
9. Gucci, $6,8 тэрбум
10. Cartier, $6,7 тэрбум

A post shared by nike (@nike) on

цааш үзэх