Хайх

Дэлхийн шилдэг загварын сургуулиуд

Дэлхийн шилдэг загварын сургуулиуд

Зөв сонголт хийхэд тань тусалъя

Text: Buro.Mongolia


CEOWORLD сэтгүүлээс 2022 оны шилдэг загварын их сургуулиудыг шалгарууллаа. Энэхүү судалгаанд нийт 185,000 мянган салбарын мэргэжилтнүүд, ажил олгогчид, загварын сургуулийн оюутнууд болон төгсөгчид хамрагдсан байна. Ингээд дэлхийн шилдэг загварын сургуулиудтай танилцацгаая. 


London College of Fashion

(University of the Arts London-ийн харьяа сургууль)

Дэлхийн шилдэг загварын сургуулиуд (фото 1)

Жимми Чу, Руперт Сандерсон зэрэг агуу эрхмүүдийг төрүүлэн гаргасан London College of Fashion нь Их Британийн загварын боловсрол, зөвлөх үйлчилгээ, судалгааны чиглэлээр мэргэшсэн цорын ганц коллеж юм. Энэхүү коллеж нь зөвхөн хувцас загвараас гадна гоо сайхан, загварын маркетинг, сэтгүүл зүй, тэр ч бүү хэл гутал болон түүний дагалдах хэрэгслийн чиглэлээр мэргэшсэн сургалтыг хүртэл санал болгодог. Төлбөрийн хувьд гадаад оюутнуудын хөтөлбөр 23,610 фунтээс эхэлдэг.

Вебсайт 


Fashion Institute of Technology (FIT)

Дэлхийн шилдэг загварын сургуулиуд (фото 2)

Загварын сургуулиуд дундаа MIT хэмээн танигдсан энэхүү сургууль нь Нью-Йорк хотод байрладаг бөгөөд хувцас загвар, маркетинг, стайлинг, интериор гэх мэт маш олон программыг санал болгодог. 1944 онд байгуулагдсан энэхүү сургуулийн төлбөрийн хувьд гадаад оюутнуудын хөтөлбөр 10,846 ам.доллараас эхэлдэг.

Вебсайт


Central Saint Martins

(University of the Arts London-ийн харьяа сургууль)

Дэлхийн шилдэг загварын сургуулиуд (фото 3)

Лондонгийн урлагийн их сургуулийн харьяа Central Saint Martins коллеж нь хувцас дизайнаас гадна нэхмэл эдлэл болон үнэт эдлэлийн дизайн зэрэг программуудыг санал болгодог. Александр Маккуин, Пол Смит зэрэг алдартнуудыг төрүүлэн гаргасан энэхүү сургуулийн төлбөрийн хувьд гадаад оюутнуудын хөтөлбөр 23,610 фунтээс эхэлдэг.

Вебсайт


Parsons School of Design

Дэлхийн шилдэг загварын сургуулиуд (фото 4)

Дэлхийн хамгийн том загварын хотуудын нэг Нью-Йорк хотод байрлах Parsons сургуулийн байршил болоод сургуулийн шинэлэг хөтөлбөрүүд нь оюутнууддаа үргэлж загварын салбарын мэргэжилтнүүд болон дэлхийн өнцөг булан бүрт байрлах байгууллагуудтай хамтран ажиллаж ур чадвараа хөгжүүлэх боломжийг олгодог. Төлбөрийн хувьд жилийн 50,000 ам.доллараас эхэлдэг энэхүү сургуулийг Том Форд, Марк Жейкобс, Александр Ванг зэрэг алдартнууд төгссөн байна.

Вебсайт

2022 оны шилдэг загварын их сургуулиудын бүрэн жагсаалтыг CEOWORLD сэтгүүлээс харах боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх