Үдэшлэгийн дараах өглөө: Alexander Wang-ийн шинэ сурталчилгаа
Хавар-зун 2017
Дизайнер Александр Вангийн шинэ сурталчилгааны зураг авалт Нью-Йорк хотод өрнөжээ. Уг сурталчилгаа нь яг л богино хэмжээний түүх шиг болсон бөгөөд үүнд гол дүрийн бүсгүй амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөдөг нь гарах болно. Шөнийн 00 цагийн үед тэр ямар нэгэн үдэшлэг дээр хүрэлцэн ирдэг бол, өглөөний 7 цагт пижам өмссөн найз бүсгүйчүүдийнхээ хамтаар гэр лүүгээ харьж буйгаар гарна. Үйл явдлын цаг хугацааны хүснэгт зурагнуудын зүүн доод буланд үзэгдэж байгаа.
Сурталчилгааг алдарт зурагчид Инез ван Ламсвеерде ба Винуд Матадин нар хариуцан ажилласан байна.