Хайх

Дизайнер Юбер де Живанши таалал төгслөө

Дизайнер Юбер де Живанши таалал төгслөө

91 насандаа

Text: Buro.Mongolia


Зураг:

WWD сэтгүүл Францын алдарт дизайнер, Givenchy ордны үүсгэн байгуулагч Юбер де Живанши таалал төгссөнийг мэдэгдлээ. Тэрээр гуравдугаар сарын 10-нд буюу ням гарагт, 91 насандаа хорвоог орхижээ.

Юбер де Живанши Givenchy ордныг 1952 онд, 25 насандаа үүсгэн байгуулсан байдаг. Дизайнерын хэлж байснаар түүний загвар ба стиль гэх ойлголтыг төгс илтгэдэг байсан бүсгүйчүүд бол Одри Хепберн ба Жаклин Кеннеди нар юм.

Дизайнер Одри Хепбернтэй дотно найзууд байсан бөгөөд Одри түүний урлагийн тэнгэр байжээ. Живанши Одригийн тоглосон бүхий л кинонуудад хувцас оёж байсан төдийгүй, түүнд зориулж анхны L'Interdit нэртэй сүрчгээ гаргаж байсан удаатай.

цааш үзэх