Дональд Трамп загварын агентлагаа хаана
Trump Models компани үйл ажиллагаагаа зогсоож байна
Trump Organization загварын бизнесээс гарч, барилга, зочид буудал ба гольф амралтын газрууд дээр төвлөрөхөөр шийджээ.
Дональд Трампын загварын агентлаг хэзээ хаагдах нь одоогоор тодорхойгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээллэж буйгаар компани одоогийн байдлаар хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ.
Trump Models 1999 онд үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд энэ хугацаанд агентлагт Ясмин Ле Бон, Пэрис Хилтон, Елена Мельник ба Мелания Кнаусс (Трамп) нар ажиллаж байжээ. Мөн тус компани 2015 онд "Miss Universe" тэмцээн зохион байгуулах эрхээ зарсан байгаа.