Хайх

Бүхэл бүтэн загварын шоуг Дональд Трампын эсэргүүцэлд зориуллаа

Бүхэл бүтэн загварын шоуг Дональд Трампын эсэргүүцэлд зориуллаа

By Robert James марк өөрийн бодлоо илэрхийллээ

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Загварын салбар бол Трампын удирдлага доорх захиргааг эсэргүүцэж буй хамгийн идэвхтэй бүлгүүдийн нэг юм. Зарим дизайнерууд тэргүүн хатагтайг хувцаслахаас татгалзсан бол зарим загвар өмсөгчид, редакторууд ба дизайнерууд #NoBanNoWall эсэргүүцэл ба Эмэгтэйчүүдийн Жагсаалд оролцож, бусад нь олон нийтийн сүлжээгээр дамжуулан өөрсдийн дургүйцлийг илэрхийлж байна. Харин өнгөрсөн шөнө тэдний эсэргүүцэл эрэгтэй загварын долоо хоног руу шилжиж, Нью-Йорк хотод үйл ажиллагаагаа явуулдаг By Robert James маркийн загварын тайзан дээр илэрлээ.

Дизайнер намар-өвөл 2017 загварын шоугаараа дамжуулан улс төрийн чиглэлтэй мэдэгдэл хийх үүднээс загвар өмсөгчдийг камуфляж хээтэй хүрэм, саармаг өнгийн хүзүүний ороолт, үүргэвчтэй цүнх ба ноосон малгай зэрэг эсэргүүцэгчдийн хэв маягаар хувцаслаж, гарт нь тэмдэг бариулсан байлаа.

Моделиудын барьсан тэмдгүүд дээр "Миний удирдлага биш", "#Эсэргүүц", "#ХяналтыгГартааАв", "Миний нэр бол Америк", "Цөмийн бөмбөгт үгүй гэж хэл" ба "Фашизмтай тэмц" гэх зэрэг үгс бичигдсэн байлаа. Мөн дийлэнх тэмдгүүд дээр сүүлийн үеийн үйл явдалтай холбоотой мусульман шашинтнуудын хориг, үр хөндөлт ба ерөнхийлөгчийн АНУ ба Мексик улсуудын хооронд хана барих санаачлагыг эсэргүүцсэн уриалгууд үзэгдлээ.

цааш үзэх