Хайх

Gucci-гийн шинэ сурталчилгаанд 88 настай жүжигчин Типпи Хедрен тоглолоо

Загварын орднууд өндөр настай загвар өмсөгч, жүжигчдийг нүүр царайгаа болгох нь элбэг болсон

Text: Buro.Mongolia


Зураг:

Өдгөө 88 настай Холливүүдийн жүжигчин Типпи Хедрен Gucci брэндийн гоёл чимэглэлийн сурталчилгаанд тоглолоо. Тэрээр жүжигчин болохоосоо өмнө алдартай загвар өмсөгч байсан бөгөөд 50 жилийн дараа загварын сурталчилгаанд тоглож байгаа нь энэ юм.

Тус зураг авалтын найруулагчаар Алессандро Микеле ажилласан ба Типпи Хедрен мэргэч, төлөгчийн дүрийг бүтээжээ. Типпи Хедрений хувьд Gucci-тэй хамтарч ажиллах нь тийм ч шинэлэг зүйл биш. Учир нь түүний ач охин, та бидний сайн мэдэх жүжигчин Дакота Жонсон Gucci Bloom сүрчигний нүүр царайгаар ажиллаж байсан юм.

Загварын орднууд өндөр настай загвар өмсөгч, жүжигчдийг нүүр царайгаа болгох нь элбэг болсон. Саяхан Элон Маскийн ээж, 70 настай Мэй Маск Louis Vuitton болон Supreme нарын хамтарсан цуглуулгын нүүр царайгаар тодорсон бол Calvin Klein брэнд дотуур хувцасны сурталчилгаандаа 73 настай Лорен Хаттоныг тоглуулж байсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх