Хайх

Кара Делевинь: “Би загварын ертөнцийг орхиогүй”

Кара Делевинь: “Би загварын ертөнцийг орхиогүй”

Кара үлдэхээр шийджээ

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Getty Images

Кара Делевинь хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа загварын бизнесээс хараахан гараагүй ба дахин тайзан дээр гарах магадлалтай талаараа мэдэгдлээ

Сүүлийн хэдхэн сарын хугацаанд Кара Делевинь 15 наснаасаа хойш ажиллаж ирсэн Storm загварын агентлагаас гарч, дараагаар нь кинонд тоглосноор өөрийн гэсэн IMDb хуудастай болоод амжсан билээ.

Харин The Hollywood Reporter-д өгсөн хамгийн сүүлийн ярилцлагадаа 22 настай английн үзэсгэлэнт бүсгүй маань загвар өмсөгчийн мэргэжлээ орхиход хараахан бэлэн биш байгаагаа мэдэгджээ. "Би загварын салбараас залхаагүй бөгөөд энэ ертөнцийг бүр мөсөн орхих бодол одоогоор алга. Зүгээр л өнөөдрийн байдлаар би өөрийгөө бүхлээр нь кино урлагт зориулж байна. Тиймээс  загварт буцаж орохыг ч үгүйсгэхгүй."

"Би мэргэжлээ сольсон ч өмнө хамтран ажилладаг байсан хүмүүстэйгээ сайхан харилцаатай хэвээр үлдсэн. Хэзээ нэгэн цагт би загварын шоу эсвэл зураг авалтад оролцож магадгүй. Харин яг одоогоор надад тийм зав огтхон ч байхгүй" хэмээн Делевинь ярьсан ба эцэст нь тэрбээр Карл Лагерфельдтэй дахин хамтарч болзошгүй талаараа ам алдлаа. "Тэр намайг кинонд тоглох бас дуу зохиох дуртай гээд юу хүсдэгийг минь сайн мэддэг бас үргэлж дэмждэг" гэж ярьсан байна.

 

цааш үзэх