Хайх

Карл Лагерфельдийн намтар ном гарна

Карл Лагерфельдийн намтар ном гарна

2021 онд

Text: Buro.Mongolia


Карл Лагерфельдийн намтар номыг загварын сэтгүүлч, зохиолч Уиллиам Мидллтон бичихээр боллоо. Тэрээр WWD сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Карлын тухай энгийн нэг намтар бус харин түүний тухай маш сонирхолтой түүхийг өгүүлсэн намтар номыг бичих болно. Кино урлаг, хөгжим, уран зураг, дизайн, архитектур гээд бүхий л салбартай холбогддог Карл шиг хүн бараг л үгүй бөгөөд энэ тухай ч бас дурдах нь зүйтэй" хэмээн ярилаа. Уиллиам Мидллтон 1995 онд анх Карл Лагерфельдтэй танилцаж байсан ба тухайн үедээ түүний тухай ном бичих санал тавьсан ч Карл татгалзаж байжээ. Карл Лагерфельдийн намтар ном 200-300 хуудас байх ба 2021 онд хэвлэгдэхээр төлөвлөгджээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх