Каролин Де Мегрэ Chanel ордонтой хамтарч загвар, урлагийн сэдэвтэй вебсайт гаргана
Сонирхолтой байх болно
Загвар өмсөгч, хөгжимчин ба Chanel ордны албан ёсны төлөөлөгч Каролин Де Мегрэ CdMdiary by Caroline de Maigret нэртэй онлайн тавцан хөгжүүлсэн байна. Энэхүү шинэ вебсайт дээр тэр өөрийнхөө амьдралын хэв маягийн талаар ярих аж.
Сайт нийт зургаан хэсгээс бүрдэж байгаа бөгөөд тэдгээрийн гурав нь загварт зориулагдсан байна. Эхний "N°1" гэх цэс нь хувцаслалтын стиль тодорхойлсон, Каролины зөвлөгөөнөөс бүрдэх бол, "Backstage" нь томоохон үдэшлэг, арга хэмжээнүүдийн тайзны арын нууцыг дэлгэж, харин "Dressing Talks" хэсэгт загварын алдартай хүмүүс өөрсдийн хувцасны шүүгээгээ харуулах болно. "Crushes" цэсэнд урлагийн ертөнцөөс Каролины таашаан дурладаг бүтээлүүдийг оруулж, "Best Places"-д загварлаг бүсгүй өөрийн мэдэх нууц музей, шөнийн цэнгээний газар, ресторануудыг танилцуулна. Харин сүүлийн "Music Itw"-д тусгайлан уригдсан зочид дуртай дууныхаа талаар яриа өрнүүлэх гэнэ.