Хайх

Каролин Де Мегрэ Chanel-ын төлөөлөгч боллоо

Каролин Де Мегрэ Chanel-ын төлөөлөгч боллоо

Арга билэг мэт

Text: Buro.Mongolia


Францын загвар өмсөгч одооноос эхлэн Chanel брэндийн олон улсын төлөөлөгчөөр ажиллана

Францын алдарт бүсгүй Каролин Де Мегрэ Chanel-ын бүтээлч захирал Карл Лагерфельдын эртний танил юм. Загвар өмсөгчийн энгийн атлаа дэгжин, байгалийн дүр төрх дизайнерт үргэлж бүтээлч урам хайрладаг байсан бөгөөд тэрбээр бүр 1999 онд брэндийн загварын шоунд оролцож, тайз дээр гарч алхсан туршлагатай билээ. Каролин 1990-ээд оны эхэн үеэс эхлэн брэндтэй олон төсөл дээр хамтарч байсан ч, хэзээ ч албан ёсны төлөөлөгчийн үүргийг хариуцаж байгаагүй билээ. Гэхдээ аз болж нөхцөл байдал хэдхэн хоногийн өмнө өөрчлөгдсөн байна.

Ингээд зөвхөн загвар өмсөгч гэлтгүй мөн зохиолч ба хөгжмийн найруулагч Францын загварлаг бүсгүйн шинэ сурталчилгааг тэсэн ядан хүлээцгээе.

Каролин Де Мегрэ Chanel-ын төлөөлөгч боллоо (фото 1)

 

цааш үзэх