Хайх

Каролин де Мегрэгийн энэ улирлын гутлын сонголт

Каролин де Мегрэгийн энэ улирлын гутлын сонголт

Chanel танилцуулж байна

Text: Buro.Mongolia


Францын Chanel загварын ордны албан ёсны төлөөлөгч Каролин де Мегрэ cruise 2017 цуглуулгын хоёр өнгөт ботинкийг танилцууллаа

Хар-цагаан дүрстэй энэхүү шинэ бичлэг Chanel брэндийн хоёр өнгөт ботинкод зориулагджээ. Эдгээр шинэ загварын гутал хамгийн анх брэндийн Куба улсад зохион байгуулагдсан аяллын цуглуулгын загварын шоун дээр танилцуулагдсан юм. Ягаан, хар, цагаан, мөнгөлөг ба алтлаг өнгийн сонголттой, гөлгөр болон хунирсан арьсаар хийгдсэн уг ботинкууд сүүлийн үед street style алдартнуудын сонголт болж, шинэ тренд үүсгээд байна.

Парис маягийн шик хувцаслалтыг хэнээс ч илүү гаргаж чаддаг Каролин де Мегрэ сурталчилгааны зураг авалтад оролцохдоо шинэ гутлуудыг цагаан жийнс, хар брюк өмдтэй хослуулсан байлаа. Бага зэрэг эрэгтэйлэг хэв маягтай уг ботинк ямар ч хувцаслалтыг илүү tomboy төрхтэй болгож, хичээгээгүй атлаа загварлаг харагдуулна.

Каролин де Мегрэгийн энэ улирлын гутлын сонголт (фото 1)Каролин де Мегрэгийн энэ улирлын гутлын сонголт (фото 2)Каролин де Мегрэгийн энэ улирлын гутлын сонголт (фото 3)

цааш үзэх