Хайх

Кендалл Женнер ба Adidas Originals брэндийн хамтарсан шинэ сурталчилгаа цацагдлаа

Ээлжит томоохон төсөл

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

 

Загвар өмсөгч Кендалл Женнер германы алдарт Adidas брэндийн нүүр царай болж ажиллана гэдгээ өнгөрсөн тавдугаар сард Twitter ба Instagram хуудастаа мэдэгдэж байсан юм. Тэгвэл өчигдөр Adidas Originals брэнд загвар өмсөгч Кендалл Женнертэй хамтран бүтээсэн шинэ сурталчилгаагаа цахим ертөнцөд цацжээ. Түүний хувьд энэ хамтын ажиллагаа нь өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан Pepsi компанийн амжилтгүй сурталчилгаанаас хойших томоохон төсөл болж байна.

Adidas Originals-ын футурист уур амьсгалтай энэхүү шинэ сурталчилгаанд кроп топ, сонгодог Superstar пүүз өмссөн Кендалл Женнер инкубаторыг санагдуулам шилэн хоргонд орж, мөн спорт загварын хослол өмсөн Леонардо Да Винчигийн "Vetruvian Man" зургийг дууриан хэвтжээ. Загвар өмсөгч бүсгүйгээс гадна уг сурталчилгаанд сагсан бөмбөгийн супер од Жеймс Харден, рэпер Young Thug болон бусад алдартнууд оролцсон байна.

 

 

 

Сүүлийн үед томоохон спорт брэндүүд олон нийтийн сүлжээний нөлөө бүхий одуудтай хамтарч ажилласнаар маш их амжилтанд хүрч байгаа. Жишээ нь загвар өмсөгч Жижи Хадид Reebok-той хамтарсан бол түүний дүү Белла Nike брэндийн нүүр царай болсон юм. Түүнчлэн Кендалл Женнерийн дүү Кайли Puma брэндийн сурталчилгаанд оролцсон билээ.

цааш үзэх