Кейт Мосс Alberta Ferretti-гийн сурталчилгаанд
Luigi & lango –гийн дуранд
Загвар өмсөгч Кейт Мосс сүүлийн үед нэлээн завгүй ажиллаж байгаа харагдана. Тэр хэдхэн хоногийн өмнө Equipment марктай хамтарч бүтээсэн цуглуулгаа худалдаанд гаргаад амжсан бол, өчигдөрхөн Alberta Ferretti загварын ордны нүүр царайгаар томилогдсоноо олон нийтэд мэдэгдлээ. Шинэ үүргийнхээ анхны ажил болгож Мосс уг брэндийн намар-өвөл 2016 цуглуулгын сурталчилгаанд зориулсан хар-цагаан зургууд даруулсан байна.
Долдугаар сараас эхлэн загварын сэтгүүлүүдээр нийтлэгдэж эхлэх эдгээр зурагнуудыг хос зурагчид болох Luigi & lango нар хариуцжээ. Цуглуулгын хувцаснууд тансаг бас олон төрлийн деталь ихтэй тул зурагчид харьцангуй даруухан зураг авалт хийхээр шийдсэн гэнэ. Тэд Кейт Моссыг хоосон хана ба модон сандлын хамтаар зурагт буулгасан байв.