Хөгжилтэй тренд: Шагай дулаацуулах жижиг ороолт
Богино өмд өмсөх дуртай хүмүүсийн анхааралд
Хэрвээ та хүйтний улиралд ч хүртэл шагай ил гаргасан богино өмд өмсөх дуртай бол энэ трендийг анхааралдаа аваарай. Миланы Lercio сэтгүүл саяхан нэгэн сонирхолтой чиг хандлагын тухай нийтлэл гаргасан нь шагай дулаацуулах зориулалттай жижиг ороолтын талаар байсан юм. Одоогоор шагайд зориулсан тусгай ороолт худалдаанд гараагүй байгаа ч хэрвээ танд энэхүү хөгжилтэй тренд таалагдсан бол хүүхдийн хувцасны дэлгүүрээс хамгийн жижиг ороолтоос хоёрыг сонгож, эсвэл өөртөө зориулан ийм загвар урлаж болох юм. Саяхан цахим сүлжээнд мөн өвлийн улиралд хамар дулаацуулах зориулалттай бүтээгдэхүүн тренд болсныг харахад 2019 онд загварын ертөнц өвөрмөц санаануудаар дүүрэн байх бололтой.