Хайх

Хүүхдийн хүмүүжилд хувцасны зөв сонголт чухал: Яагаад?

Text: Б.Энххүслэн


Эцэг эх бүрийн хүүхэд хүмүүжүүлэх арга барил адилгүй ч бидний дийлэнх нь сайн хүн төлөвшүүлэх нэг зорилгыг урдаа барьдаг. Тиймдээ ч “хамгийн хамгийн” гэсэн тодотголтой бүхнийг тэдэндээ зориулахаас цааргалдаггүй билээ. Тэгвэл чанартай боловсрол, эрүүл биеэс гадна яг одоо эцэг, эхчүүдийн дунд нэгэн сэдэв хөндөгдөж эхэлсэн нь хүүхдийг зөв хувцас, эд хэрэгслээр хангах, загварын мэдрэмж олгох асуудал юм.

Дэлхийн дулаарал дуусаж, дэлхийн буцлалт эхэлсэн харамсалтай мэдээг та дуулсан болов уу. Үүнд нөлөөлж буй томоохон хүчин зүйлсийн нэг нь загварын салбар бөгөөд тус хорт нөлөөг бууруулах үүднээс хувь хүн бүрийн өмнө урт удаан, чанартай, ухамсартай хэрэглээг эрхэмлэх шаардлага үүсээд байгаа юм. Иймд хүүхдийнхээ хувцаслалт, загварын мэдрэмжид багаас нь зөв нөлөө үзүүлэх уриалга эцэг эхчүүдийн дунд эхлээд байна. Энхрий үрстээ ганцхан бүдрээд л урагдчих “fast fashion” тодотголтой хувцас авч өгөхийн оронд чанартай худалдан авалтаар дамжуулан хувцас загварын зөв дадал суулгах нь үр хойч, байгаль дэлхийдээ хийж буй хөрөнгө оруулалт мөн. Тэглээ гээд дараа жил нь багадчихыг нь мэдсээр байж тансаг зэрэглэлийн өндөр үнэтэй хувцас авах бодит байдал дээр тун хүндрэлтэй. Иймд бидний зүгээс итгэл даахуйц чанартай, модерн загвартай хэр нь үнийн хувьд тэнгэрт хадаагүй BeneBene хүүхдийн хувцасны брэндийг танилцуулж байна.


BeneBene

Энэ бол 2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй, 0-10 насны хүүхдүүдэд зориулсан хувцасны Солонгос брэнд юм. Үүсгэн байгуулагчид нь Жу Ён О, Жи Ён О гэх ихэр эгч дүүс бөгөөд тэд үрийн зулай үнэрлэснийхээ дараа чанартай, загварлаг хэр нь боломжийн үнэтэй хувцас нэн хэрэгцээтэй байгааг анзааран тус бизнесээ эхлүүлж байжээ. Одоо BeneBene Солонгос улсдаа нийт 37 салбар дэлгүүртэй, 2015 оноос эхлэн олон улсын зах зээлд нэвтэрсэн брэнд болон хөгжиж эцэг, эхчүүдийн хайр хүндэтгэлийг хүлээсээр байна.

Хүүхдийн хүмүүжилд хувцасны зөв сонголт чухал: Яагаад? (фото 1)

 НЯРАЙ ХҮҮХДИЙН ХУВЦАС - ӨНДӨР ЧАНАР

BeneBene-гийн нярайн загварууд 100% цэвэр хөвөн даавуугаар хийгдсэн тул хүүхдийн эмзэг арьсанд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Мөн хүрэх төдийд маш зөөлөн, таатай мэдрэмж төрүүлнэ.

Хүүхдийн хүмүүжилд хувцасны зөв сонголт чухал: Яагаад? (фото 2)
Хүүхдийн хүмүүжилд хувцасны зөв сонголт чухал: Яагаад? (фото 3)
Хүүхдийн хүмүүжилд хувцасны зөв сонголт чухал: Яагаад? (фото 4)

ОХИДЫН ХУВЦАС - АМАР АМГАЛАНГ МЭДРҮҮЛЭХ СААРМАГ ӨНГӨ

Тус брэндийн цуглуулгад тайван амгалан мэдрэмж төрүүлэх шаргал, саарал, цагаан, бор зэрэг байгалийн өнгөнүүд давамгайлсан байдаг. Мөн зүгээр нэг энгийн силуэттэй бус охидын өхөөрдөм чанарыг илэрхийлсэн хөвсгөр ханцуйтай, дэрвэгэр хормойтой даашинз, Питер Пэн захтай цамц гээд дизайнерын ур ухаанаас гарсан хувцсыг тэд санал болгодог. Үүнээс гадна хувцсан дээрээ гаргасан хээ угалзуудаа олон улсын артист, дизайнеруудтай хамтран хийж дахин давтагдашгүй загварыг бүтээдэг. Энэ бүгд BeneBene-гийн загваруудыг өв залгамжлагдах үнэ цэнтэй болгож чаддаг билээ.

Хүүхдийн хүмүүжилд хувцасны зөв сонголт чухал: Яагаад? (фото 5)
Хүүхдийн хүмүүжилд хувцасны зөв сонголт чухал: Яагаад? (фото 6)

ХӨВГҮҮДИЙН ХУВЦАС - СОНГОДОГ ХИЙЦ

Хөвгүүдэд зориулсан хувцаснуудад мөн адил байгалийн өнгөнүүд давамгайлжээ. BeneBene-гийн зүгээс деним өмд, цамц, ноосон хантааз, поло футболка, пиджак зэрэг бүх төрлийн хэрэгцээнд тохирсон хувцсыг санал болгодог. Хамгийн гол нь тус брэндийн гаргадаг загварууд маш цэмцгэр харагдаж чаддаг тул таны хүүхдийн загварын мэдрэмжийг хөглөх нь гарцаагүй.

Хүүхдийн хүмүүжилд хувцасны зөв сонголт чухал: Яагаад? (фото 7)
Хүүхдийн хүмүүжилд хувцасны зөв сонголт чухал: Яагаад? (фото 8)
Хүүхдийн хүмүүжилд хувцасны зөв сонголт чухал: Яагаад? (фото 9)

АКСЕСУАР

Тансаг бөгөөд өхөөрдөм мэдрэмжийг давхар төрүүлэх аксесуаруудыг BeneBene-гээс олох боломжтой. Тэд цэвэр даавуун боннет стилийн бүчтэй малгай, гоёмсог үсний зүүсгэл, ямар ч хувцастай загварчлах боломжтой зах, тоут загварын цүнх гээд тэр бүр олддоггүй хүүхдийн чамин аксесуарууд урладаг.

Хүүхдийн хүмүүжилд хувцасны зөв сонголт чухал: Яагаад? (фото 10)
Хүүхдийн хүмүүжилд хувцасны зөв сонголт чухал: Яагаад? (фото 11)

БНСУ-ын хүүхдийн хувцасны BeneBene брэнд нь 2023 оноос салбар дэлгүүрээ олон улс руу гаргахаар төлөвлөж эхэлсэн ба Улаанбаатар Групп ХХК-д албан ёсны эрхээ өгчээ. Ийнхүү BeneBene-гийн Монгол улс дахь анхны салбар Улсын Их Дэлгүүрийн тавдугаар давхарт амжилттай нээгдлээ.

BeneBene Mongolia

Хаяг: Улсын Их Дэлгүүр, 5 давхар

Утас: +976 88883778

Instagram: @benebene_mongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх