Хайх

Хүн бүр оролцох боломжтой тэмцээн: Givenchy брэнд шинэ дуу хоолойгоо хайж байна

Хүн бүр оролцох боломжтой тэмцээн: Givenchy брэнд шинэ дуу хоолойгоо хайж байна

Та ч байх боломжтой

Text: Buro.Mongolia


Givenchy брэнд шинэ дуу хоолой болох хүсэлтэй хүмүүсийн дунд "The Voice Over Challenge" тэмцээнээ зарлалаа. Энэхүү тэмцээн нь өөрийгөө бусдад тааламжтай сонсогдож чадахуйц буюу ASMR төрлийн дуу хоолойтой гэж үзэж буй хэн бүхэнд нээлттэй юм.

ASMR (Autonomous sensory meridian response) гэдэг нь ямар нэгэн төрлийн чимээг сонсоод таашаал авах үйл явцыг хэлэх ба сүүлийн үед Twitch, Youtube тавцангуудад ASMR влоггерууд эрчээ авах болсон билээ. Түүнчлэн Givenchy, Snickers болон Michelob ULTRA зэрэг брэндүүд ч ASMR сурталчилгаагаа цацаад байгаа юм.

Тэмцээн дөрөвдүгээр сарын 2-7 хооронд үргэлжлэх ба тэмцээнд оролцохын тулд Givenchy Voice хэмээх хуудсаар зочлон дуу хоолойгоо бичүүлэх шаардлагатай юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх