Хайх

Холливүүдийн хамгийн нөлөө бүхий загварын стилист Лоу Роуч гэж хэн бэ?

Холливүүдийн хамгийн нөлөө бүхий загварын стилист Лоу Роуч гэж хэн бэ?

Text: Buro.Mongolia


Түүнд Зендея, Аня Тейлор-Жой, Приянка Чопра, Сели Дион болон бусад алдартнууд гаднах төрхөө бүрэн даатгадаг

АНУ-ын томоохон сэтгүүлүүдийн нэг The Hollywood Reporter-оос Лоу Роучыг 2021 оны хамгийн нөлөө бүхий алдартнуудын стилистээр тодорхойлсон билээ. Дөрөвхөн жилийн өмнө л гэхэд Лоу Роуч нь энэхүү жагсаалтын 21 дүгээр байранд бичигдэж байсан бол одоо энэхүү эрхэм цолыг хүртсэн анхны Африк-Америк гаралтай хүнээр тодроод байна. Түүнчлэн тэрээр Америкийн шилдэг топ моделийг шалгаруулдаг «America's Next Top Model»-ийн 23 дугаар улирлын нэг хэсэг болж, загварын «Legendary» реалити шоуны шүүгчээр сонгогдож одоог хүртэл ажилласаар байгаа билээ. Энэ мэтчилэн түүний нэр зөвхөн The Hollywood Reporter ч гэлтгүй цөөнгүй хэвлэл мэдээлэлд дурдагдаж, салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг татаад байгаа юм.

Хуучин хувцасны дэлгүүрээс Холливүүд рүү

Лоу Роуч нь анх Чикаго хотод Deliciously Vintage нэртэй vintage хувцасныхаа дэлгүүрийг нээж загварын карьерынхаа эхлэлийг тавьж байсан бөгөөд «Би vintage хувцасны ертөнцөд бүхэлдээ автсан» хэмээн хэлдэг билээ. 2009 онд түүний үүсгэн байгуулсан дэлгүүрээр Канье Уэст зочилсноор Роучийн нэр папараццид өртөж, дэлхийд танигдаж эхэлсэн байдаг.

Холливүүдийн хамгийн нөлөө бүхий загварын стилист Лоу Роуч гэж хэн бэ? (фото 1)

Түүний анхны бөгөөд хамгийн үнэнч үйлчлүүлэгч бол жүжигчин Зендея

Канье Уэстээс өмнө Deliciously Vintage дэлгүүр нь аль хэдийнээ үнэнч үйлчлүүлэгчдийнхээ үндэс суурийг тавьсан байжээ. Тухайн үед Зендея дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгчдийн нэг байсан бөгөөд Роуч 14 настай Зендеяг Жастин Биберийн «Never Say Never» шоунд оролцоход нь стилистийнх нь үүргийг гүйцэтгэж байсан юм.

Холливүүдийн хамгийн нөлөө бүхий загварын стилист Лоу Роуч гэж хэн бэ? (фото 2)

Селин Дионы хэв маяг Лоу Роучийн тусламжтай орвонгоороо өөрчлөгдсөн нь

Канадын дуучин Селин Дион нь хүүгийнхээ үздэг байсан Disney-ийн шоунаас анх Зендеяг мэдэж авч байжээ. Селин Дион залуу жүжигчний улаан хивсэнд бүрдүүлдэг төрхүүдийг алгасалгүй үзэж, урам зориг авсны эцэст тэр бүгдийн ард ажилласан Лоу Роучийн тусламжтай өөрийн имижээ өөрчлөхөөр шийдсэн байна.

Лоутай ажиллаж эхэлсэн цагаас л дуучны төрх илүү зоримог, streetwear хэв маягтай (Vetements брэндийн юүдэнтэй цамц, Balenciaga-ийн неон хослол, Maison Margiela ордны шар өнгийн даашинзтай төрхүүд гэх мэт) болсныг шүтэн бишрэгчид нь анзаарч дийлэнх загварын сайт, сэтгүүлүүд түүний өөрчлөлтийн тухай бичиж байсан юм. Түүнчлэн 2019 оны хавар-зун кутюр загварын долоо хоногийн үеэр түүний бүрдүүлсэн төрхүүд брэндүүдийн цуглуулгын тоймуудаас дутахааргүй их бичигдэж, олны анхаарлыг татаж байсныг бид мэдэх билээ.

Холливүүдийн хамгийн нөлөө бүхий загварын стилист Лоу Роуч гэж хэн бэ? (фото 3)

Лоу Роуч телевизийн салбарт

Цөөнгүй алдартнуудыг улаан хивсний ёслолд бэлдсэний дараа Лоу Роуч нь «America's Next Top Model» шоуны албаны нүдэнд өртөж шүүгчийн үүрэг гүйцэтгэх саналыг авсан байдаг. Тухайн үед Лоу Роучоос гадна дуучин Рита Ора, plus size модель Эшли Грэм болон Paper сэтгүүлийн бүтээлч захирал Дрю Эллиот нар шүүгчдийн бүрэлдэхүүнд байсан юм.

Харин одоо тэрээр ball сulture буюу ЛГБТК+ нийгэмлэгийн тайзны урлагийн талаар өгүүлэх «Legendary» реалити шоуны шүүгчээр ажиллаж байгаа билээ. Энэхүү шоу нь дэлгэцнээ цацагдаад жил гарны хугацааг үдсэн бөгөөд оролцогчид болон Роучийн бүрдүүлдэг этгээд малгай, классик пальто, аварга том нүдний шил, өнгөлөг хослол, платформон ултай өсгийт зэргээс бүрдэх шинэлэг төрхүүд нь хүмүүсийг өөртөө татаад байгаа юм.

Холливүүдийн хамгийн нөлөө бүхий загварын стилист Лоу Роуч гэж хэн бэ? (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх