Хайх

Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд

Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд

Text: Buro.Mongolia


Жил бүр АНУ-ын загвар зохион бүтээгчдийн зөвлөлөөс (CFDA-The Council of Fashion Designers of America) Fashion Icon буюу хамгийн загварлаг хүнийг тодруулдаг уламжлалтай билээ. Тэгвэл 2021 онд уг шагналыг Зендея хүртэх нь тодорхой болжээ. Одоо 25 настай тэрээр Fashion Icon шагналыг хүртэж буй түүхэн дэх хамгийн залуу хүнээр тодорсон бөгөөд урьд урьдын жилүүдэд Рианна, Бейонсе, Женнифер Лопез, Принс, Фаррелл Уильямс, Дэвид Боуи болон бусад алдартнууд хүртэж байсан түүхтэй билээ. Уг шагнал гардуулах ёслол нь арваннэгдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдах юм.

Зендея оролцсон арга хэмжээ бүрийнхээ улаан хивсний ёслолд гоо зүй өндөр мэдрэмжтэй, хэзээ ч уйтгартай биш, зоримог төрх бүрдүүлдэг онцлогтой билээ. Тухайлбал, Венецийн кино наадамд бүрдүүлсэн Balmain загварын ордны “нойтон” төрх, Оскарын улаан хивсэн дээр өмссөн 1970-аад оны домогт дуучин Шерээс сэдэвлэсэн шар даашинз, саяхан Лондон хотод зохион байгуулагдсан “Dune” киноныхоо нээлтэд өмссөн Rick Owens брэндийн нуруу, цээж хэсэгтээ гайхалтай детальтай гоёл зэрэг түүний олныг шуугиулсан төрхүүдийг тоочоод баршгүй юм.

Шагнал гардуулах ёслолд уран бүтээлчийн өсвөр наснаас нь хойш хамтран ажилласан стилист Ло Роуч болон түүний бас нэгэн үнэнч үйлчлүүлэгч, “The Queen’s Gambit” киноны гол дүр, жүжигчин Аня Тейлор Жой нар хүрэлцэн ирэх гэнэ. Анягийн хувьд CFDA-ийн “Оны нүүр царай”-аар тодорсон юм. Түүнчлэн АНУ-ын загвар зохион бүтээгчдийн зөвлөлийн зүгээс загвар өмсөгчид, оёдолчдын эрхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг The Model Alliance нийгэмлэгийн хэрэгжүүлсэн ажлуудыг үнэлсэн байна. Энэхүү байгууллага нь анх 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд салбартаа хэрэгцээтэй хуулийн төслийг батлуулахад чиглэсэн ажлүүдыг хэрэгжүүлдэг билээ.

Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 1)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 2)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 3)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 4)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 5)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 6)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 7)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 8)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 9)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 10)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 11)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 12)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 13)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 14)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 15)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 16)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 17)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 18)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 19)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 20)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 21)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 22)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 23)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 24)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 25)
Энэ оны хамгийн загварлаг хүнээр Зендея тодорлоо: Түүний шилдэг төрхүүд (фото 26)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх