Хайх

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл

Хуримын урилгаас эхлээд Меган Марклын даашинз хүртэлх

Text: Ө.Тодгэрэл


Хурим хэзээ болж өнгөрсөн бэ?

Хунтайж Харри ба Меган Маркл нар 2018 оны тавдугаар сарын 19-нд буюу бямба гарагт хуримаа хийлээ. Хааны гэр бүлийн гэрлэх ёслолууд ихэвчлэн ажлын өдрүүдээр хийгддэг уламжлалтай ч хосууд ийнхүү амралтын өдрийг сонгох шийдвэр гаргажээ. Тухайлбал Кембриджийн гүн ба гүнгийн авхайн хурим баасан гарагт, хатан хаан II Элизабетийн хурим пүрэв гарагт зохион байгуулагдаж байсан түүхтэй.

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 1)

Хуримын урилга ямар загвартай байсан бэ?

Хуримын урилга хааны гэр бүлийн олон жилийн уламжлалын дагуу Barnard Westwood гэх Их Британийн хэвлэлийн компанид хийгджээ. Barnard Westwood нь 1985 оноос хойш хааны гэр бүлийн хэвлэлийн ажлыг хариуцаж буй, хатан хаан II Элизабетаас онцгой батламж хүртсэн байгууллага юм. Тэд хунтайж Харри ба Меган Маркл нарын хуримын урилгыг хийхдээ Англид үйлдвэрлэгдсэн цаасан дээр Америк хийцтэй бэхээр сийлжээ. Урилгыг хар ба алтлаг өнгө ашиглан хэвлэж, дараагаар нь өнгөлгөөнд оруулан илүү гялтганасан болгож, эцэст нь ирмэгүүдийг нь алтан түрхмэлээр бүрхжээ.

Урилга нийт 600 хүнд тараагдсан бөгөөд тэр дундаас ойр дотны 200 хүн нь хуримын ёслолын дараах хаалттай үдэшлэгт уригдсан юм.

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 2)

Хэн уригдсан бэ?

Хэрвээ Кембриджийн гүн ба гүнгийн авхай нар ойролцоогоор 1,900 хүний бүрэлдэхүүнтэй нүсэр том хурим хийж байсан бол, хунтайж Харри ба Меган Маркл нар ердөө 600 хүн бүхий, дотны хүмүүсийн хүрээний хурим хийсэн гэж хэлж болно. Учир нь хунтайж Харри хаан ширээнд суух дарааллын зургаад бичигддэг тул хуримандаа олон улсын дипломатуудыг урих үүрэггүй юм. Ингэснээр хуриманд уригдсан зочдын жагсаалтад 30 гаруй хааны гэр бүлийнхэн, хосуудын дотнын найзууд, Меганы гэр бүлийнхэн ба Suits цувралын гол дүрүүд гэх зэрэг жүжигчний карьер дахь хамтран ажиллагсад, Опра Уинфри, Серена Уильямс, Жорж ба Амаль Клуни гэх салбар, салбарын нөлөө бүхий, алдартай эрхмүүд багтжээ.

Хуримын ёслол

Уэльсийн хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим Беркшир дахь Виндзорын цайз дотор байрладаг Гэгээн Жоржийн сүмд зохион байгуулагдсан бөгөөд ёслол 12:00 цагт эхэлсэн юм. Тэд 1863 оноос хойш Виндзорын цайз дотор гэрлэлтээ батлуулсан 16 дах хааны гэр бүлийн хосоор тодорсон билээ. Хуримын хүлээн авалт, дуу хөгжим, цэцэг, чимэглэл гэх зэрэг бүхий л үндсэн элементүүдийг хааны гэр бүл хариуцан, өөрсдийн зардлаар зохион байгуулсан байгаа. Хуримын ёслол болохын долоо хоногийн өмнө хатан хаан II Элизабет "Instrument of Consent" гэх албан ёсны баримт бичиг дээр гарын үсгээ зурж, ач хүүдээ сүйт бүсгүйтэйгээ гэрлэх зөвшөөрлийг өгсөн юм.

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 3)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 4)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 5)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 6)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 7)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 8)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 9)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 10)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 11)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 12)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 13)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 14)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 15)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 16)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 17)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 18)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 19)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 20)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 21)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 22)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 23)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 24)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 25)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 26)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 27)

 

 

Меган Марклын хуримын даашинзыг хэн зохион бүтээсэн бэ?

Меган хунтайж Харритай гэрлэлтээ батлуулан, Сассексийн гүнгийн авхай цол хэргэмийг хүртэхдээ Givenchy ордны бүтээлч захирал Клэр Уэйт Келлерийн урласан даашинзыг өмссөн юм. Маркл дизайнертай 2018 оны эхэн үед танилцсан бөгөөд түүний мөнхийн сонгодог, дэгжин гоо зүй, өөгүй төгс эсгүүр гаргах чадвар, эерэг зан араншинг үнэлэн сонголтоо хийжээ. Мөн Кенсингтоны ордны гаргасан албан ёсны мэдэгдлийн дагуу Меган Маркл энэ шийдвэрээрээ "Их Британиас гаралтай авьяас чадварыг дэмжихийг хүсжээ". Клэр Уэйт Келлер өмнө нь Pringle of Scotland ба Chloé брэндүүдийг тэргүүлж байсан бөгөөд саяхан Givenchy ордны бүтээлч захирлаар сонгогдсон юм.

Меган мөн атласан материалтай Givenchy ордны туфли өмсөж, Cartier-ын ээмэг ба бугуйвчаар гоёжээ. Түүний нүүр будалтыг дотнын найз ба мэргэжлийн нүүр хувиргагч Дэниель Мартин хийсэн байна.

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 28)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 29)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 30)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 31)

Гэрлэх ёслолын дараах үдшийн хүлээн авалт

Гэрлэх ёслол өндөрлөсний дараагаар хосууд 200 гаруй дотны найз, гэр бүлийнхний хамтаар хатан хаан II Элизабетийн эзэмшлийн Frogmore House гэх эдлэн газар луу зүглэсэн билээ. Үдшийн хүлээн авалтыг ханхүү Чарльз зохион байгуулсан бөгөөд ямар нэгэн папарацци зурагчидгүй, олны нүднээс нуугдмал, хаалттай болж өнгөрсөн юм.

Меган хоёр дахь хуримын даашинзаа мөн л Их Британиас гаралтай дизайнер Стелла Маккартнигаар хийлгэсэн. Мөр ил гаргасан, өндөр захтай, торгомсог урт даашинзыг Маркл Aquazarra брэндийн атласан материалтай туфлитэй хослуулж, бүхэлдээ эртний Холливүүдийн дэгжин төрх бүрдүүлсэн байлаа.

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 32)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 33)

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим: Таны мэдэхийг хүссэн бүх мэдээлэл (фото 34)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх