Louis Vuitton брэнд AirPods чихэвчид зориулсан гэр гаргалаа
Бяцхан чемодан
Louis Vuitton брэнд хавар-зун 2020 цуглуулгадаа нэгэн сонирхолтой аксесуар оруулсан нь Apple AirPods чихэвчид зориулсан гэр байлаа. Дизайныг нь брэндийн бүтээлч захирал Николья Жескьер гаргасан бөгөөд алдарт LV монограм хээтэй бор арьсан чемодан хэлбэрээр хийжээ. Энэхүү аксесуар нь алтан хүрээ ба гинжтэй тул хүзүүнээсээ зүүх боломжтой гэдгээрээ онцлог болсон юм. Бүтээгдэхүүний үнэ болон худалдаанд гарах өдөр одоогоор тодорхойгүй байна.
Дашрамд дурдахад Louis Vuitton брэнд мөн League of Legends - 2019 компьютерын тоглоомын дэлхийн аваргад зориулан ялагчид гардуулах цомыг хийх тусгай чемодан бүтээхээр болсон билээ. Аваргын цом гардуулах ёслол Парис хотноо арваннэгдүгээр сарын 10-нд болно.