Хайх

Louis Vuitton цуглуулгаа Рио руу нүүлгэж байна

Louis Vuitton цуглуулгаа Рио руу нүүлгэж байна

Тавдугаар сарын 28-нд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Louis Vuitton-ийн шинэ cruise цуглуулгыг Николя Жескьер Бразил хотод танилцуулахаар болжээ. Тэр зочдыг Нитерой дахь Орчин үеийн урлагийн музейд цуглуулах гэнэ

Николя Жескьер аливаа загварын шоу зохион байгуулахдаа үйл явдал болох газрыг үргэлж маш нарийн шалгуурын дагуу сонгодог. Түүний сонгосон газрын байгалийн нөхцөл, орчин тойрны үзэмж, уур амьсгал зэрэг нь шинэ цуглуулгын сэдэв, хэв маягтай төгс зохицож байх үүрэгтэй байдаг. Өнгөрсөн жилийн cruise шоу Палм Спрингс хот дахь Холливүүдын эртний одууд болох Боб ба Долорес Хоуп нарын эдлэн газарт явагдсан. Харин энэ жил Louis Vuitton-ы хамт олон Бразил руу явахаар шийдээд байна. Тодруулж хэлбэл шоу Нитерой дахь Орчин үеийн урлагийн музейд зохион байгуулагдана. Нисдэг таваг шиг хэлбэртэй энэхүү барилгын дизайныг Оскар Нимейер гаргаж байсан бөгөөд энд урьд өмнө нь хэзээ ч загварын шоу явагдаж байгаагүй билээ.

Хамгийн сонирхолтой нь уг музейд одоогийн байдлаар сэргээн засварлалт хийж байгаа бөгөөд албан ёсны нээлт нь Олимпын наадмын өмнөхөн болох юм. Тэгэхээр Louis Vuitton шоуны зочид "нисдэг таваг" рүү нэвтрэх онцгой эрх авч, шоуны зочид барилгын шинэ засварыг харах анхны хүмүүс болох нь ээ.

цааш үзэх