Хайх

“Малибугийн аврагч” бүсгүй: Памела Андерсон Vivienne Westwood-ийн сурталчилгаанд

“Малибугийн аврагч” бүсгүй: Памела Андерсон Vivienne Westwood-ийн сурталчилгаанд

Тэр эргэн ирлээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Памела Андерсон дизайнер Вивьен Вествудийн хавар-зун 2017 цуглуулгын сурталчилгааны нүүр царайгаар сонгогдсон байна. Грек улсад зохион байгуулагдсан зураг авалтыг алдарт зурагчин Юрген Теллер хариуцан ажиллажээ. Сурталчилгаанд Памелагаас гадна залуу моделиуд, Вивьен Вествуд өөрийн биеэр болон түүний нөхөр Андреас Кронталер нар оролцсон байна. Тэд жижиг тосгон ба хад чулуугаар баялаг далайн эргийн фон дээр зургаа даруулсан харагдана.

"Би Грек улсад байшинтай л даа. Цуглуулгын зураг авалтад тэрхүү байшин төгс тохирох юм шиг надад санагдаж, бид аялалд гарсан. Бид бүгдэд энэхүү адал явдал үнэхээр их таалагдана гэж би бодож байна. Би Памела, Вивьен ба Андреастай хамтарч ажиллах дуртай. Учир нь тэд төгс үр дүн гарах хүртэл зогсолтгүй ажиллахад бэлэн байдаг. Бидний хооронд итгэлцэл байдаг бөгөөд энэ нь том амжилтын гол эх үүсвэр юм" хэмээн зурагчин Юрген Теллер сурталчилгааны талаар хуваалцлаа.

Энэ зураг Памела Андерсоны Vivienne Westwood брэндэд зориулан хийсэн гурав дах сурталчилгаа болж байна. Тэр 2009 онд мөн адил Вивьен ба түүний нөхрийн хамт зураг авалтад оролцож байсан юм.

цааш үзэх