Хайх

Marc by Marc Jacobs брэндийн хуучин дизайнерын анхны цуглуулга

Marc by Marc Jacobs брэндийн хуучин дизайнерын анхны цуглуулга

Зөвхөн насанд хүрэгчдэд зориулав

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Marc by Marc Jacobs хаагдсанаа зарлахад тус брэндийн бүтээлч захирлууд болох Кэти Хиллер ба Луэлла Бартли нар өөрийн гэсэн брэнд гаргахаар шийдсэн юм. Ингээд хагас жилийн дараа Hillier Bartley-гийн анхны цуглуулга гарсан байна

Дизайнерууд өөрсдийн шинэ брэндээ Marc by Marc Jacobs-оос хамаагүй өөр хэв маягтай байна гэдгээ илэрхийлжээ. Юуны түрүүнд тэд насны ангилалд анхаарлаа хандуулсан байна. Хөнгөн, хийсгэлэн залуу хүүхдүүдийн хувцасны оронд "томчуудад" зориулсан, оройн даашинз ба дэгжин хүрмүүд танилцууллаа. "42 насан хүрсэн ч би өөрийгөө жоохон хүүхэд шиг мэдэрдэг. Тиймээс би үнэхээр эмэгтэйлэг зүйл бүтээмээр санагдсан юм" хэмээн Лүэлла Бартли цуглуулгадаа багтсан 1930-аад оны хэв маягтай урт даашинзаа тайлбарлалаа.

Түүнчлэн цуглуулгад цайвар шар өнгөтэй пальто, хилэн хүрэм, богиносгосон "гадил" хэлбэрийн өмд ба чөлөөт оёдолтой цамц гэх зэрэг сонгодог загваруудаас гадна туулай хэлбэртэй клач ба олон өнгийн цацагтай хүрэм гэх зугаатай загварууд оржээ. Шинэ брэндийн анхны сурталчилгаанд Эди Кэмпбелл оролцсон байна. 

Marc by Marc Jacobs брэндийн хуучин дизайнерын анхны цуглуулга (фото 1)

цааш үзэх