
Жереми Скотт MTV VMA наадмын цомын шинэ загварыг гаргалаа
Дэлхийн энх тайвны төлөө
8-р сарын 30-нд болох MTV Video Music Awards шагнал гардуулах ёслолын ялагчид Жереми Скотт загварыг нь гаргасан, шинэчилсэн цом хүртэх нь ээ
MTV VMA-ын уламжлалт Moonman хэмээх цом энэ жил дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг зүүсэн, Жереми Скотт Adidas-д зориулан гаргасан цуглуулгын далавчтай пүүз өмссөн шинэ төрхтэй боллоо. Скотт өөрийн Moonman гэх цомын хувилбартаа дуу хөгжим, загварын ертөнцийг нэгтгэж, орчин үеийн урлаг соёлын голлох үзэгдлүүдийг тусгаж өгсөн байна.