Хайх

Nike брэнд PlayStation консолийн шүтэн бишрэгчдэд зориулсан пүүз гаргалаа

Nike брэнд PlayStation консолийн шүтэн бишрэгчдэд зориулсан пүүз гаргалаа

Гэрэлтдэг логотой

Text: Buro.Mongolia


Шинэлэг зүйл туршихаас хэзээ ч айдаггүй Nike брэнд Oklahoma Thunder багийн сагсчин Жорж Полтой хоёр дахь удаагаа хамтарч "PG2" нэртэй пүүз танилцууллаа. PlayStation консолоос сэдэвлэсэн энэхүү загвар нь хэл хэсэгтээ неон өнгийн асдаг логотой гэдгээрээ онцлог юм. Пүүзний эзэмшигч тэрхүү асдаг логог хэлний дотор талд байрших товчлуурын тусламжтайгаар асааж, мөн унтрааж болох юм. Тэр ч бүү хэл логог асаах үед гутал бүхэлдээ чичирхийлэх бөгөөд энэ нь PlayStation консолын Dual Shock гарын чичирхийлэлтэй ижил мэдрэмжийг өгдөг байна.

Engadget вебсайтын мэдээллэж буйгаар PG2 пүүзний асдаг логоны зайг солих боломжгүй ба зайны нийт эдлэгдэх хугацаа нь 150 цаг аж. PG2 пүүзний дизайнд мөн PlayStation-ы таних тэмдэг болсон сансар огторгуйн зураглал орсон байгаа.

PG2 пүүз хоёрдугаар сарын 1е-наас эхлэн 110 долларын үнэтэйгээр борлуулагдах болно.

цааш үзэх