Хайх

Ойроос харсан урлаг: Dior-ын “Бар” хүрэм

Урлан дотор

Text: Buro.Mongolia


Дайны дараах үед зохиогдож байсан Кристиан Диорын домогт “Бар” хүрэм нь одоо хүртэл загварлаг хэвээрээ байж, орчин үеийн хамгийн сонгодог загваруудын нэгээр тооцогдож байна

"Бар" хүрэм нь зөвхөн 'New Look' хэв маягийн илэрхийлэл болсон бэлхүүс тодотгосон эсгүүрээрээ биш, мөн бусад олон зүйлсээр алдартай гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэхүү хүрэмийг бусад загваруудаас онцгой болгож байгаа гол зүйлсийн нэг бол яахын аргагүй түүний хуниастай деталь юм. Уг хуниас нь бэлхүүсийг улам нарийн, харин ташааг улам дур булаам харагдуулдаг увдистай билээ. "Бар" хүрмийн ерөнхий загвар дээр Диорын бүх өв залгамжлагчид ажилладаг бөгөөд, цаг бүрийн дизайнер өөрийн гэсэн өвөрмөц хувилбарыг танилцуулдаг уламжлалтай юм.

Хэдхэн хоногийн өмнө олонд дэлгэгдэн кутюр цуглуулгад хүртэл домогт пижакийн нэгэн шинэ хувилбар багтсан байсныг та бүхэн анзаарсан байх. Алтлаг өнгөтэй мөчир ба цэцэгсийн дүрсээр чимэглэгдсэн хар өнгийн хүрэм үдшийн хамгийн гол загвараар нэрлэгдэж, үнэхээр гайхамшигтай харагдаж байсан. Энэхүү алдарт загварыг Dior-ын ордны дизайны мэргэжилтнүүд хэрхэн урладгийг харахыг хүсэж байвал доорх бичлэгээс сонирхоорой.

Ойроос харсан урлаг: Dior-ын “Бар” хүрэм (фото 1)

цааш үзэх