Парисын загварын долоо хоног дээр эгшиглэсэн гол дуунууд
Vogue сэтгүүл хавар-зун 2018 загварын шоунууд дээрх шилдэг дуунуудыг нэгтгэлээ
Америкийн Vogue сэтгүүлийн редакторууд Парисын загварын долоо хоногийн үеэр эгшиглэсэн гол дуунуудын плейлистийг гаргалаа. Сануулж хэлэхэд Парисын загварын долоо хоног аравдугаар сарын 3-нд Louis Vuitton ордны шоугаар албан ёсоор өндөрлөсөн байгаа.
Энэхүү плейлистэд Chanel-ийн загварын шоу дээрх дуучин Бьоркийн «Venus As A Boy», Balenciaga-гийн сонгосон Massive Attack «Angel», Comme des Garçons брэндийн тайз дээр сонсогдсон FKA Twigs «Two Weeks», мөн Miu Miu ордны гол дуу болсон Pixies хамтлагийн «Hey» гэх зэрэг олон гайхамшигтай уран бүтээлүүд багтсан юм.