Хайх

Филипп Халсманы \"Jump Book\" шинээр хэвлэгдэнэ

Филипп Халсманы "Jump Book" шинээр хэвлэгдэнэ

Энэ намар

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Грейс Келли, Одри Хепберн, Мэрилин Монро, Жон Стейнбек, Олдос Хаксли болон бусад алдартнууд Филипп Халсманы шинэ хэвлэлд

1950-аад оны үед, хөрөг зургийн сонгодог зурагчин Филипп Халсман зургаан жилийн турш хамгийн алдартай улс төрчид, жүжигчид, эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүд, зохиолчид болон XX зууны шилдэг тамирчдын зургийг дарсан билээ. Түүний хөдөлмөрийн үр дүн 1959 онд үсэрч буй 178 алдартнуудын зургаас бүрдсэн ном болон гарсан. Энэхүү домогт номыг 50 жилийн дараа Damiani хэвлэлийн газар шинээр хэвлэн гаргахаар шийдлээ. Сэргээгдсэн ном есдүгээр сарын 1-нээс худалдаанд гарах бөгөөд эх хувьтайгаа адилхан оршилтой байх ажээ. Хураангуйлсан оршилд Халсман ийнхүү хошигнон бичсэн байдаг: "Юуны түрүүнд би сэтгэлээ сэргэтэл үсэрч, зураг авалтад оролцож чадаагүй бүх алдартай, хүндтэй хүмүүсээс хүлцэл өчье. Энэ нь тэдгээр хүмүүс миний "алдартай үсрэгчид" цувралд тохиромжгүй байсан гэсэн үг биш шүү. Энэ нь зөвхөн нөхцөл байдлын улмаас би тэдгээр хүмүүстэй уулзаж амжаагүй гэсэн үг юм".

Филипп Халсманы "Jump Book" шинээр хэвлэгдэнэ (фото 1)

Филипп Халсманы "Jump Book" шинээр хэвлэгдэнэ (фото 2)

Филипп Халсманы "Jump Book" шинээр хэвлэгдэнэ (фото 3)

 

цааш үзэх