Хайх

Pitti Uomo есдүгээр сар хүртэл хойшиллоо

Pitti Uomo есдүгээр сар хүртэл хойшиллоо

Covid-19 вирусийн улмаас томоохон загварын арга хэмжээнүүд цуцлагдсаар байна

Text: Buro.Mongolia


Энэ оны зургаадугаар сард зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан эрэгтэй хувцас загварын гол арга хэмжээнүүдийн нэг болох Pitti Uomo коронавирусийн дэгдэлтийн улмаас хойшлогдон, есдүгээр сард зохион байгуулагдахаар боллоо. "Итали улсад төдийгүй дэлхий дахинаа дэгдсэн халдварт өвчнөөс сэргийлэх, дэгдэлтийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс 98 дах удаагийн Pitti Uomо арга хэмжээг есдүгээр сарын 2-4 хооронд зохион байгуулахаар боллоо" хэмээн Pitti Uomо арга хэмжээг зохион байгуулагч Pitti Imagine компани мэдэгдсэн байна.

Эргэн сануулахад Covid-19 вирусийн улмаас Лондон, Парисын эрэгтэй загварын долоо хоног болон Парисын кутюр загварын долоо хоногууд цуцлагдсан ба Миланы эрэгтэй загварын долоо хоног есдүгээр сар хүртэл хойшлогдож, эмэгтэй загварын долоо хоногийн үеэр зэрэг зохион байгуулагдахаар болсон билээ.

 

 

цааш үзэх