Proenza Schouler шинэ Instagram төслийг эхлүүлэх болно
А-Z хүртэлх цуглуулга гаргана
Proenza Schouler-ын дизайнерууд намар-өвлийн цуглуулгынхаа талаарх бүхий л зүйлийг дагагч нартаа хүргэхээр болжээ. Жек болон Лазаро нар өөрсдийн Instagram хуудаснаа ажлын үйл явц, загвар өмсөгчид, загварын шоуны зохион байгуулалтын талаарх зураг болон видео бичлэг оруулахаа амласан байна. Үүнийг хэрэгжүүлэхэд нь зурагчин Лэндон Нордеман тусалж байгаа юм.
"Загварын ажлын үйл явцад маш олон зүйл далд байдаг ба энэ бүхнийг Instagram хуудсаараа дамжуулан харуулах нь гайхалтай санаа мэт санагдсан. Олон нийтэд хаалттай байдаг зүйлс дээр бид илүү их анхаарах болно" гэж МакКалоу ярьжээ.
Удахгүй дэлгүүрүүдэд худалдаалагдах энэхүү цуглуулганд абстракт зураач Элен Франкенталерийн бүтээлүүдийг оруулж өгсөн байна.
Илүү дэлгэрэнгүй шинэ мэдээллүүдийг авахын тулд Proenza Schouler-ын нийтлэлийг хүлээх л үлдлээ.