Puma “хунгийн” цуглуулга танилцууллаа
Сурталчилгааны гол дүрээр Кайли Женнер ба NYCB балетын хамтлаг
Puma брэнд New York City Ballet-ын хамт олонтой хамтарч Swan гэх нэртэй шинэ цуглуулга бүтээлээ. Цуглуулгын нүүр царайгаар NYCB хамтлагийн бүжигчид болон брэндийн албан ёсны нүүр царай Кайли Женнер нар тодорчээ.
Цуглуулга голдуу хар-цагаан өнгөнөөс бүрдсэн бөгөөд дундуур нь цөөн хэдэн тод өнгийн деталь болон өд мэт харагдах хээ угалз үзэгдэх болно. Дизайнерууд үүгээрээ алдарт Хунт нуур бүжгэн жүжгийн Одетта хунгийн дүрийг илэрхийлэхийг хүссэн бололтой.
Шинэ цуглуулга нь Puma-гийн Do You буюу "Өөрийнхөөрөө бай" гэх олон улсын сурталчилгааны нэг хэсэг болж байгаа гэнэ. Энэ ажлын гол зорилго нь бүсгүйчүүдэд мөрөөдлийнхөө араас тууштай явж, зоримог алхам хийхэд нь урам хайрлахад оршиж байна.