Хайх

Раф Симонс 198 еврогийн үнэтэй гялгар уут гаргалаа

Раф Симонс 198 еврогийн үнэтэй гялгар уут гаргалаа

Берлины Voo Store дэлгүүртэй хамтарч

Text: Buro.Mongolia


Зураг:

Gosha Rubchinskiy, Acne, Marni, Carven ба Raf Simons брэндүүдийн дизайныг борлуулдаг Берлины Voo Store концепци дэлгүүрийн албан ёсны вебсайт дээр "Оны шилдэг дизайнер" буюу Раф Симонстой хийсэн хамтын ажиллагаа танилцуулагджээ.

Voo Store дэлгүүрт тусгайлан зориулж Раф Симонс олон удаа ашиглагдаж болох гялгар уутны дизайныг гаргаж, RS Shopping Bag хэмээн нэрлэсэн байна. Энэхүү 100%-ийн хуванцар уут нь яг л хүнсний дэлгүүрийн гялгар ууттай ижил дизайнтай бөгөөд ус нэвтэрдэггүй, хаана ч явсан биедээ авч явахад хялбар гэх давуу талуудтай аж. Гялгар уутыг мөн хар өнгийн даавуун уут дагалдах ба Voo Store үүнийг гялгар уутныхаа дотор хийн ашиглахыг зөвлөж байна.

RS Shopping Bag уутыг 198 еврогийн үнээр Voo Store дэлгүүрийн вебсайтаас худалдан авах боломжтой.

цааш үзэх