Раф Симонс Pitti Uomo-д оролцоно
Флоренцын зүг
Раф Симонс Dior-оос гармагцаа өөрийнхөө чөлөөт цагийг маш үр дүнтэйгээр өнгөрүүлж байгаа харагдана. Тэр дуртай бүхнээ хийж, өмнө нь цаг гаргаж чаддаггүй байсан төслүүд дээрээ анхаарлаа төвлөрүүлжээ. Одоогийн байдлаар дизайнер Флоренц рүү аялах төлөвлөгөөтэй байна
Раф Симонс өөрийн нэрийн маркийн хавар-зун 2017 цуглуулгыг зургаадугаар сард Флоренц хотод зохион байгуулагдах Pitti Uomo үзэсгэлэн дээр танилцуулахаар шийджээ.
"Флоренц хот миний сэтгэлд маш онцгой орон зай эзэлдэг. Би энд шинэ бүтээлээ танилцуулах гэж аль эсвэл ямар нэгэн сонирхолтой хамтын ажиллагаа эхлүүлэх гэж тогтмол ирдэг. Энэ удаад би Pitti Uomo арга хэмжээний хүрээнд хаврын цуглуулгаа олонд дэлгэж мөн нэгэн гэнэтийн төсөл хэрэгжүүлэх болно" хэмээн Симонс мэдэгдлээ. Түүний нууцлаг төсөл "Florence Calling: Raf Simons" гэх нэртэй байх сураг бий ч одоогоор илүү тодорхой мэдээлэл гараагүй байна.