Рей Кавакубо Burberry брэндийн сонгодог цувны загварыг өөрчиллөө
Хуучныг шинээр
Рей Кавакубогийн үүсгэн байгуулсан "Dover Street Market" гэх худалдааны төв дөнгөж саяхан Burberry ордны хуучин төв байр луу нүүсний дараа энэ хоёр байгууллагын холбоо маш хурдацтайгаар хөгжих болсон билээ. Тэд энэ оны гуравдугаар сард томоохон хэмжээний үзэсгэлэн зохион байгуулж, Burberry-гийн тун ховор, түүхэн загваруудыг дэлгэсэн байгаа. Энэхүү төслийн хүрээнд дизайнер Рей Кавакубо алдарт цув загварын шинэчилсэн хувилбарыг танилцуулахаа амласан бөгөөд түүний бүтээл дөнгөж саяхан олон нийтэд нээлттэй боллоо.
Дизайнерын урласан шинэ хувилбарт тренч цувны ерөнхий загвар, өнгө ба хээ нь хэвэндээ үлдсэн ч, хэлбэр дүрсний хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт оржээ. Хөвсгөр хормой, сэмэрхий эмжээр, габардин материалын оруулга гэх зэрэг элементүүд сонгодог хувилбараас тэс ондоо болсон харагдана.
Кавакубогийн этгээд уран сэтгэмж бүхий гурван төрлийн шинэ загварууд зөвхөн Dover Street Market худалдааны төвд борлуулагдах гэнэ.