Селена Гомес Coach брэндэд зориулсан цуглуулга дээр ажиллаж байна
Цуглуулга намар худалдаанд гарна
WWD-гийн мэдээллэж буйгаар Селена Гомес Нью-Йоркийн Coach брэндийн шинэ цуглуулга дээр ажиллаж байна. Жүжигчин ба дуучин бүсгүй тус брэндтэй 2016 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа билээ.
Coach x Selena Gomez цуглуулга нь хувцас, гутал, гар цүнх ба аксесуараас бүрдэх бөгөөд Селенагийн хувцаслалтын стилийн тусгал болох юм. Энэхүү цуглуулгыг бүтээхдээ Селена брэндийн бүтээлч захирал Стюарт Виверсийн туслалцааг авч байгаа гэнэ.
"Би Coach брэндтэй дахин хамтрах болсондоо маш их баяртай байна. Стюартын тусламжтайгаар энэхүү цуглуулгыг бүтээх үйл явц үнэхээр сонирхолтой байсан. Бидний бэлэн болсон бүтээлийг хүн бүрт харуулахыг тэсэн ядан хүлээж байна" хэмээн Гомес сэтгэгдлээ хуваалцжээ.
Coach x Selena Gomez цуглуулга 2018 оны намар худалдаанд гарах болно.