Хайх

Загварын хувьсал: Селена Гомес

Загварын хувьсал: Селена Гомес

Сүүлийн арван жилийн загварын түүх

Text: Ө.Тодгэрэл


Дисней гүнжээс street style од болсон Селена Гомесын загварын хувьсал хэрхэн явагдсан бэ?

Дуучин, жүжигчин Селена Гомес сүүлийн үед гайхамшигтай хувцаслах болсныг та анзаарсан уу? Анх Converse-ын кет ба дэрвэгэр даашинзаар гоёдог байсан өсвөр насны өхөөрдөм охин одоо жинхэнэ загварын шүтээн болон хувирч, дахин давтагдашгүй төрхүүд бүрдүүлж байна.

Үнэнийг хэлэхэд Селена олны нүдэнд өртөж эхлэх үедээ ихэвчлэн аюулгүй сонголт хийж, эмэгтэй хүний сонгодог эсгүүрийг илүүд үздэг байсан. Тухайлбал 2009 оны Hollywood Style Awards шагнал гардуулах ёслол дээр тэрбээр цацагтай ханцуй бүхий богино хар даашинз өмссөнөөр загварлаг бүсгүй гэхээсээ илүү Дисней гүнж мэт харагдаж байлаа. Гэхдээ улаан хивсний урлагт суралцахад Селенад их хугацаа шаардагдаагүй. Тэрээр 2011 он гэхэд Academy Awards наадмын улаан хивсэн дээр Dolce & Gabbana брэндийн шиффон материалтай улаан даашинзаар гайхуулж, яг л грекийн бурхан мэт шүтэн бишрэгдэж байлаа. Тухайн үед хүн бүрийн нүд зөвхөн түүн дээр л тусаж байсан юм.

Харин сүүлийн жилүүдэд Селена Гомес зөвхөн улаан хивс гэлтгүй street style талбарт хүчтэй тоглогч болоод байна. Кейт Янг гэх шинэ хувийн стилисттэй гэрээ байгуулж, Louis Vuitton-ы бүтээлч захирал Николя Гескьертай дотно нөхөрлөх болсон тэрээр cool ба дэгжин хэв маягийг хослуулж, хаана ч гэсэн загварлаг хувцаслаж байна. Ингээд сүүлийн арван жилд Селена хэрхэн хувирсныг доорх зурагнуудаас харцгаая.

цааш үзэх