Шерлок Холмс, Дерек Зуландер, Жон Сноу нар намар-өвөл 2016 шинэ загварын хувцас өмссөн нь
Шинэ төрх
Бидний дээр дурдсан баатрууд бүгд олон жилийн өмнө зураг авалтад орсон, аль эсвэл эртний түүхэн сэдэвтэй киноны гол дүрүүд билээ. Тэд кинонд бүгд хуучинсаг загварын хувцастай гардаг. Тэгэхдээ, "Хэрэв тэд орчин үед амьдарч байсан бол ямар төрх бүрдүүлэх байсан бол" гэх асуулт гэнэт бидний толгойд орж ирсэн юм. Тухайлбал "Cry-Baby" дээрх царайлаг Жонни Депп ба "Rushmore" киноны Макс Рашморын хэв маягт ямар брэнд нийцэх байсан бол? Харин "Хаан Ширээний Тоглоом"-ын өхөөрдөм Жон Сноу хүйтний улирлын хувцсаа хаанаас авах байсан бол?
Buro 24/7-гийн уран сэтгэмжийг бодит амьдрал руу шилжүүлэхэд зураач Маша Кахарова туслалаа. Тэр бидний хайртай кино дүрүүдийг намар-өвөл 2016 улирлын эрэгтэй цуглуулгын загваруудаар гоёж, тэдэнд орчин үеийн төрх бүрдүүллээ.