Хайх

Stella McCartney-гийн ноолуур Монголын байгальд санаа тавьж байна

Stella McCartney-гийн ноолуур Монголын байгальд санаа тавьж байна

Бодоод үз дээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Стелла МакКартни шинэ сурталчилгаандаа байгаль орчноо хамгаалахыг уриалж, хамгийн эко бус эд зүйлс ч байр сууриа өөрчилж болохыг харуулж байна

Ноолуур бол гайхалтай. Тэр маш зөөлөн, дулаан бас тав тухтай. Харамсалтай нь ноолуурын үйлдвэрлэл манай байгаль орчны тогтолцоонд муугаар нөлөөлдөг. Тодруулбал ноолуур нь хонины ноос үйлдвэрлэхээс 100 дахин хор уршигтай байдаг байна.

Нэг ноолууран цамц үйлдвэрлэхэд нийт дөрвөн монгол ямааны ноолуур ордог бол зөвхөн нэг хонины ноосоор таван цамц хийж болдог гэж Stella McCartney энэхүү шинэ видеондоо тайлбарлалаа. Ноолууран бүтээгдэхүүний эрэлт маш өндөр байгаагаас үүдэж мал сүргийн тоо толгойг ихэсгэх шаардлага гардаг. Улмаар ямаан сүрэг хэт ихэссэнээр бэлчээрийн доройтол тэлэхэд нөлөөлж, цөлжилтөд зохих ёсны хувь нэмэр оруулж байгаа. Үүнээс болж монгол орны экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа гэдгийг хэлж, сануулдаг мэргэжилтэн цөөнгүй.

Тэгвэл биднээс түрүүлж Stella McCartney энэ асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар зэхжээ. Тэд одооноос эхлэн өөрсдийн ноолууран хувцсандаа "шинэ" түүхий эд ашиглалгүй, харин итали дахь үйлдвэрүүдээс дутуу боловсруулсан ноолуур авч, өөрсдөө дахин боловсруулж ашиглах болжээ. Одоогоор Stella McCartney брэнд монгол ноолуураар хэдий хэр хувцас хийснийг бид мэдэхгүй байгаа ч тус брэндийн хамт олон энэхүү шинэ санаачлагаа Монголын байгалийг хамгаалахад тодорхой хувь нэмэр болж чадна гэж үзжээ. 

Stella McCartney-гийн ноолуур Монголын байгальд санаа тавьж байна (фото 1)Stella McCartney-гийн ноолуур Монголын байгальд санаа тавьж байна (фото 2)Stella McCartney-гийн ноолуур Монголын байгальд санаа тавьж байна (фото 3)Stella McCartney-гийн ноолуур Монголын байгальд санаа тавьж байна (фото 4)Stella McCartney-гийн ноолуур Монголын байгальд санаа тавьж байна (фото 5)

цааш үзэх