Хайх

Versace Гэгээн Валентины өдөрт зориулсан эможи гаргалаа

Versace Гэгээн Валентины өдөрт зориулсан эможи гаргалаа

Мөн богино ханцуйтай цамц

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Энэ жил Versace брэнд дурлалт хосуудад онцгой бэлэг бэлджээ. Тодруулбал та хэн нэгэнд хайраа илчлэхэд брэндийн романтик эможинууд ба хос богино ханцуйтай цамц тусална

Хэн нэгэнд хайраа илчлэх үргэлж амаргүй байдаг. Тэр тусмаа хоёрдугаар сарын 14-ний өдөр ойртох тусам хайраа улам онцгой байдлаар илэрхийлэх шаардлага гардаг. Энэ шалтгааны дагуу Versace брэнд Гэгээн Валентины өдөрт зориулж өөрийн бэлгэ тэмдэг болсон Medusa лого бүхий хар, цагаан өнгийн хос богино ханцуйтай цамц ба романтик эможинуудтай апп гаргажээ. Энэхүү аппд байгаа "дурласан медуза" хайртай хүндээ сэтгэлээ илчлэхэд тань туслах болно. Түүнээс гадна энэхүү тусгай аппын ачаар өөрийн зургаа брэндийн хэв маягт оруулан, коллаж болгох боломжтой гэнэ. Сонирхоцгооё.

цааш үзэх