Хайх

Vogue сэтгүүл ба Huawei P40 Series хамтрал

Vogue сэтгүүл ба Huawei P40 Series хамтрал

Загвар болон технологийн ертөнц хэрхэн нэгддэгийг харуулсан гайхалтай видеог бүтээжээ

Text: Buro.Mongolia


Зураг: Vogue

Өнгөрсөн долоо хоногт Vogue олон улсын сэтгүүл Huawei Consumer Business Group-тэй хамтран "Хамтдаа" хэмээх төслийг олон нийтэд танилцуулж Vogue Англи, Орос, Испани, Итали гэх мэт дэлхийн салбарууддаа Huawei P40 Series-н гар утсаар хийгдсэн видео төслийг вебсайтууд дээрээ байршуулсан байна.

Уг төслөөр хоёр компани технологи болон загвар хоорондоо үйл ажиллагааны хувьд хэрхэн төгс зохицож, олон улс дамжсан том загварын сэтгүүлийн үйл ажиллагааг хөнгөвчилж чадаж байгааг харуулсан юм. Оросын хөгжмийн зохиолч Никола Мельников, Египетийн гоо бүсгүй Сальма Абу Дейф, Vogue Arabia-н нүүр царай, Оскарт нэр дэвшигч Шейх Жексон, Vogue Italy болон бусад тансаг зэрэглэлийн бүх брэндүүдтэй хамтардаг зураглаач Ребекка Кольторти, Мексикийн график уран бүтээлч Карла Вальдива Накатани нар хамтран Huawei P40 Series гар утас, Huawei Mate X зөөврийн компьютер, Huawei пад зэргийг ашиглан олон улс тив дамжин хэрхэн маш хялбар шийдлээр хамтын уран бүтээл хийж болдгийг үзүүлжээ.

Загварын тэргүүлэгч сэтгүүлийн Англи, Итали, Орос Испани улс дахь вебсайтуудынх нь үндсэн нүүрийг чимсэн энэхүү видеог Huawei P40 Pro гар утсаар хийсэн ба Huawei share технологийг ашиглан хэрхэн нэг товшилтоор 10 миллисекунд 5G интернет хурдаар асар том файлуудыг татаж, шэйрлэж, бидний өдөр тутмын амьдралыг хэрхэн хялбарчилж болохыг харуулсан юм. Олон улсын хоёр том байгууллагын хамтралын эх үндэс ийнхүү тавигдсан нь энэ он дуустал өөр олон, олон сюрпризүүдээр үргэлжлэх бололтой.

Харин Монголын хэрэглэгчдийн хувьд HUAWEI P40 Pro загварын ухаалаг утсыг гялалзсан мөнгөлөг болон хар өнгөний сонголттойгоор 3,499,000+ төгрөгөөр, HUAWEI P40 загварын ухаалаг утсыг хар өнгөний сонголттойгоор 2,499,000+ төгрөгөөр, Huawei P40 Lite загварын ухаалаг утсыг 919,000+ төгрөгөөр, Huawei P40 Lite E загварын ухаалаг утсыг 649,000+ төгрөгөөр худалдан авах боломжтой ба Монголд албан ёсоор Мобиком, Юнител, Солар Стар, Технозоны салбаруудаар борлуулагдах юм байна.

Vogue сэтгүүл ба Huawei P40 Series хамтрал (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх