Хайх

Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх

Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх

Text: Buro.Mongolia


Vogue сэтгүүл 2022 онд 130 жилийн ойн баяртаа зориулан Vogue World загварын шоуг үнэнч түншүүд, томоохон брэндүүд, хайртай моделиуд болон хүндэлж явдаг эрхмүүдээ оролцуулан зохион байгуулж байсан. Үүнээс хойш тус арга хэмжээ нь жил бүр зохиогддог уламжлал болон тогтоод байгаа юм. Шоу болсон анхны байршил Нью-Йоркоос эхлэлтэй бол удаах арга хэмжээ Лондонд болж өнгөрсөн. Харин энэ жилийн Vogue World Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж байна.

Шоу болсон Вандомын талбай бол загварын хорхойтнууд болон тансаг зэрэглэлийн үнэт эдлэл сонирхогчдын очих дуртай шоппинг цэг гэдгээрээ алдартай. Арга хэмжээг эрхлэн явуулсан арын багт Карин Ройтфельд, Иб Камара, Хуан Коста Пас, Александр Самсон гэхчлэн салбартаа танигдсан загварын редактор, бүтээлч захирал болон галерейн куратор эрхмүүд багтжээ. Нүүр будгийг хариуцан дэлхийн нөлөө бүхий артистуудын нэг (Vogue-ын нэрлэснээр) Пэт Макграт ажилласан бол уран сайхны болон бүжгийн найруулгын үүргийг Рианнагийн Super Bowl-ын бүжгийг дэглэсэн Паррис Гебель гүйцэтгэсэн байна. Харин дэлхий даяарх шууд дамжуулалтыг Тейлор Свифтын Eras Tour дэлгэцийн бүтээлийн продюсероор ажилласан туршлагатай Сен Ренч хариуцжээ.

Хүрэлцэн ирсэн зочид арга хэмжээний уур амьсгалтай уялдсан дүрсгүй боловч хээнцэр хэв маягаар хувцасласан харагдана. Тэдгээрээс юун түрүүнд Кара Делевиний өмссөн конус хэлбэрийн хөхөвчтэй корсетыг онцлох нь зүйтэй. Энэ бол дизайнер Симон Рошагийн Jean Paul Gaultier-д зориулан урласан, хавар-зун 2024 улирлын нэлээдгүй амжилтыг дагуулаад буй кутюр цуглуулгад багтсан загвар юм. Карагаас гадна цээж хэсгийг тодотгосон өөр нэгэн төрхийг Эмма Чемберлейн бүрдүүлжээ. Тэрээр Rick Owens-ын хүрэн өнгийн арьсан топ болон юбка сонгосон байлаа. Харин Алекса Чан, Элла Ричардс болон бусад олон алдартнууд сонгодог хэв маягаар хувцасласан байна.

Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 1)
Кара Делевинь
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 2)
Эмма Чемберлен
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 3)
Нормани
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 4)
Фаррелл Уильямс
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 5)
Флора Кокерель
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 6)
Анна Винтур
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 7)
Симон Порт Жакмюс
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 8)
Жереми Скотт
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 9)
Жаред Лето
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 10)
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 11)
Люсьен Лависконт
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 12)
Рассел Уэстбрук
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 13)
Наталья Водянова
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 14)
Элла Ричардс
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 15)
Фань Бинбин
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 16)
Жордан Рот
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 17)
Пелагия Колотурос болон Кэтрин Шпиндлер
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 18)
Алекса Чанг
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 19)
Жои Кинг
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 20)
Жереми О. Харрис
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 21)
Раув Алехандро
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 22)
Алиун Бадара Фолл
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 23)
Сельма Блэр
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 24)
Айви Гетти
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 25)
Becky G
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 26)
Симона
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 27)
Мария Шарапова
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 28)
Кристина Милиан
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 29)
Ева Лонгория
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 30)
Лия болон Раи Кебеде
Vogue World: Кара Делевинь, Фаррелл Уильямс болон бусад алдартнуудын төрх (фото 31)
Камиль Роу

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх